Page 16 - Гарын авлага
P. 16
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
/Энэ зүйлийн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар
хүчингүй болсонд тооцсон./
4.2 дугаар зүйл.Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах
1.Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх,
гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг
аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс
хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.
2.Гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол
учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч
хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж
хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно.
Тайлбар: -Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн
шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан
эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.
/Энэ зүйлийн тайлбарт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар
өөрчлөлт оруулсан/
4.3 дугаар зүйл.Гарцаагүй байдалд хохирол учруулах
1.Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга
хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр
хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж
бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.
2.Учирч болох байснаас илүү хохирол учруулж хийсэн үйлдлийг гарцаагүй
байдлын хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно.
4.4 дүгээр зүйл.Албадлага, эрхшээлд автах
1.Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль
ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын
эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс
үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.
2.Бусдыг бие махбод, сэтгэл санааны албадлага, эрхшээлд оруулж гэмт хэрэг
үйлдүүлсэн хүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.
3.Бусдын заналхийлсэн аюулаас илтэд хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн бол
албадлага, эрхшээлд автсан гэж үзэхгүй.
4.5 дугаар зүйл.Үндэслэл бүхий эрсдэл
1.Нийтэд тустай үр дүнд хүрэхийн тулд үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны
ажлыг хийхдээ хууль, стандартад заасан эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг
авсан боловч энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан
бол гэмт хэрэгт тооцохгүй.
16