Page 5 - Гарын авлага
P. 5

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА

















                                                    МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


                 2015 оны 12 дугаар сарын 03-ны                                                         Улаанбаатар хот
                 өдөр

                                                        ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
                                                    /Шинэчилсэн найруулга/
                                                         ЕРӨНХИЙ АНГИ


                                                       НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
                                                      НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

                        1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
                        1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний
                 эрх,  эрх  чөлөө,  нийтийн  болон  үндэсний  ашиг  сонирхол,  Үндсэн  хуулийн  байгуулал,
                 үндэсний  болон  хүн  төрөлхтний  аюулгүй  байдлыг  гэмт  халдлагаас  хамгаалах,  гэмт
                 хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

                        1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим
                        1.Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

                        3.Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын
                 төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн
                 бүрэлдэхүүн хэсэг болно.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        4.Энэ  хуулийн  нэр  томьёо,  ухагдахууныг  тайлбарлахад  Монгол  Улсын  хууль,
                 Монгол  Улсын  хуулиар  соёрхон  баталсан,  нэгдэн  орсон  олон  улсын  гэрээнд  заасан
                 тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.





                                                                  5
   1   2   3   4   5   6   7   8   9   10