Page 9 - Гарын авлага
P. 9
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд
хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг
хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг
үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих
ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг
үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
1.4.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг арван хоёр жилээс дээш,
хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл тогтоосон ба бүх насаар хорих ял
оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
1.5.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд
хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах
ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага
хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн
яллагдагчаар татах хүртэл тоолно.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан./
3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй
байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг
үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.
4.Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн
төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа
тоолохгүй.
5.Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг
үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
9