Page 7 - Гарын авлага
P. 7

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА


                        1.Монгол  Улсын  нутаг  дэвсгэрт  гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  энэ  хуулиар  эрүүгийн
                 хариуцлага хүлээлгэнэ.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        2.Монгол  Улсын  нутаг  дэвсгэрт  хамаарах  хилийн  чанадад  байгаа  Дипломат
                 төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан
                 онгоц,  агаарын  хөлөгт  гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  энэ  хуулиар  эрүүгийн  хариуцлага
                 хүлээлгэнэ.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        3.Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа хүн Монгол Улсын
                 нутаг  дэвсгэрт  гэмт  хэрэг  үйлдвэл  түүнд  энэ  хуулиар  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэх
                 эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        4.Энэ хуульд заасан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн
                 хуулийн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        1.6 дугаар зүйл.Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна
                 үйлчлэх
                        1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад
                 улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага
                 хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний үйлдсэн гэмт хэрэгт нь гадаад улсад ял
                 оногдуулсан  бол  Монгол  Улсын  шүүх  түүнд  оногдуулсан  ялыг  энэ  хуулийн  дагуу
                 хөнгөрүүлж, чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол
                 шүүх тухайн хүнийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож болно.
                        3.Монгол  Улсын  олон  улсын  гэрээнд  өөрөөр  заагаагүй  бол  гадаад  улсад  алба
                 хааж  байхдаа  гэмт  хэрэг  үйлдсэн  Монгол  Улсын  цэргийн  алба  хаагчид  энэ  хуулиар
                 эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        4.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, харьяалалгүй
                 хүнд  Монгол  Улсын  олон  улсын  гэрээнд  заасан  тохиолдолд  энэ  хуулиар  эрүүгийн
                 хариуцлага хүлээлгэнэ.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        5.Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн тус
                 улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж түүндээ ял
                 шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар
                 эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.

                        /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                                                                  7
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12