Page 4 - 2021.12.11 tsaximnomooo (Autosaved)
P. 4
“Мөрөнжин” 11 дүгээр цэцэрлэг ӨМНӨТГӨЛ Энэхүү хөтөч нь СӨБ-ын байгууллагад ажиллаж буй туслах багш нарт зориулсан 3- 5 насны хүүхдүүдэд эрүүл ахуйн дадал хэвшил олгоход нь дэмжлэг үзүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх анхан шатны онолын мэдлэг, арга зүйг тусгасан гарын авлага юм. СӨББ- д ажиллаж буй туслах багш нарт зориулсан нарийвчилсан аргачлал бүхий ном гарын авлага тэр бүр түгээмэл байдаггүй . Эрүүд амьдрах зан үйлийг багаас нь зөв төлөвшүүлбэл эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж эрүүл хэв маягаар амьдрах үндэс суурь болно. Иймээс СӨББ-д ажиллаж буй туслах багш нар нь хүүхдэд олгох дадал хэвшлүүдийг хэрхэн, яаж эзэмшүүлэх арга зүй болон бүлгийн багш, эцэг эхтэй хамтран ажиллах, тэдэнд зөвлөгөө, зөвлөмж өгөх зэрэг цогц чадамжуудыг эзэмшсэн байх шаардлага өнөөгийн нийгэмийн хөгжлийг даган үүсч байна. Эрүүл ахуйн дадал хэвшлийг хүүхэд эзэмшснээр олон төрлийн өвчин, эмгэгээс сэргийлэх, цэвэрч нямбай, эмх цэгцтэй байх, эхэлсэн зүйлээ дуустал хийдэг зэрэг эерэг зан чанарууд төлөвшинө. Монгол Улсын Их Хурлаас баталсан “ Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”- ын 3.2- т Сургуулийн өмнөх боловсролыг “ хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Хүүхдэд эрүүл ахуйн дадал эзэмшүүлэх нь тэвчээр, цаг хугацаа шаардсан ажил юм. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Энэхүү хөтөч нь туслах багш нарын мэдлэг, арга зүйг дээшлүүлж, ажлын үр дүнд ахиц гарахад нь нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтран ажилладаг туслах багш нартаа амжилт хүсье. Энэхүү гарын авлагыг боловсруулахад хамтран ажилласан Хөвсгөл аймгийн “Мөрөнжин” 11дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар болон цэцэрлэгийн эмчдээ талархал илэрхийлье. Мэргэжлийн бүлэг 3