Page 6 - 2021.12.11 tsaximnomooo (Autosaved)
P. 6
“Мөрөнжин” 11 дүгээр цэцэрлэг АЛСЫН ХАРАА- 2050 /МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО/ ХҮНИЙ ХӨГЖИЛ Монгол Улс ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлоож, хүний эрх, оролцоо, тэгш эрх, үнэт зүйлийг дээдэлсэн нийгмийн хөгжил нь иргэн бүрийн идэвхтэй оролцооноос хамаарна. Идэвхтэй, эрүүл, эрдэм боловсролтой, эх оронч иргэний асуудал бол хүний хөгжилтэй салшгүй холбоотой асуудал юм. Ирэх 30 жилд монгол хүн бүр эрүүл аж төрж, аз жаргалтайгаар урт наслах, насан туршдаа чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшиж, хангалуун амьдрах орчинг бий болгоход гол зорилго оршино. БОЛОВСРОЛ Иргэн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, бүх шатны боловсролын залгамж холбоог хангаж, сургалт, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх чиглэлээр СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ 2.1.14. Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа зохион байгуулна. ЭРҮҮЛ МЭНД Амьдралын зөв дадал, хэвшлийг дэмжих тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр: 2.2.25. Хүн амд эрүүл аж төрөх, амьдралын зөв дадал эзэмшүүлэх ажлыг хүүхэд наснаас нь хэвшүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, дадлагын хичээл тогтмол оруулна. НОГООН ХӨГЖИЛ Үнэт баялаг ус зорилтын хүрээнд Усны нөөцийн үнэ тарифт шатлан өсгөх зарчмыг тогтоож, ус ашиглалтыг төлбөртэй болгон хэмнэлттэй хэрэглээ, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр: 6.3.1. Ус хэрэглээг бүрэн тоолууржуулж, ус ашиглалтын үр ашиг, хэмнэлтийг сайжруулна. 5