Page 7 - 2021.12.11 tsaximnomooo (Autosaved)
P. 7
“Мөрөнжин” 11 дүгээр цэцэрлэг НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 1.1 Овог.....................................Нэр............................ Туслах багш гэдэг нь: Хүүхэд бүрт сургуулийн өмнөх боловсрол олгох, эрүүл амьдрах дадал хэвшүүлэх, асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцдог, багшид туслах үүрэгтэй мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг хэлнэ. ТУСЛАХ БАГШИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ: (СӨБ-ын тухай хуулийн 3 дугаар зүйл) 1. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, дотоод дүрэм, журмыг биелүүлэн хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх. 2. Хүүхдийн сурч, хөгжих орчны эрүүл, аюулгүй байдал, хоол хүнсний ариун цэвэрт анхаарч, хүүхдийн хэрэгцээнд нийцсэн асрах, хамгаалах, үйл ажиллагааг гүйцэтгэж, бүлгийн багшид дэмжлэг үзүүлэх 3. 3.Хүүхдийн бие бялдар, оюун ухаан сэтгэцийн хөгжлийн явц, үр дүнг суралцахуйн чиглэл бүрээр багштай хамтран ажиллах. 4. Бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативийг хангах 5. Хүүхдэд эрүүл ахуй, ариун цэвэр, осол аюулгүй байдлын зөв дадал, хэвшил олгох, өөртөө үйлчлэх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх. 6. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх 7. Эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт хамрагдах 8. Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвартай байх 6
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12