Page 4 - Gandan book
P. 4

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 112 дугаар сургууль                                                                                                                  Эцэг эхийн гарын авлага 2023-2024



           НЭГ. НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 112 ДУГААР

                                СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
               Нийслэлийн ерөнхий боловсролын төрөлжсөн сургалттай 112 дугаар сургууль
            нь  анх  Бурханы  шашинт  сүсэгтний  холбоо  Бурханы  шашны  хойч  үеийнхэнд
            шашны болон иргэний боловсрол олгох зорилгоор дунд сургууль байгуулах санал
            санаачилга гаргаж, Ламрим дацангийн хашаанд 2 гэр барьж хичээл сургалтын үйл
            ажиллагаагаа  эхлүүлж  байв.  1993  онд  тус  сургуулийг  МБШТөв-Гандантэгчэнлин
            хийдэд  шилжүүлэн  өгсөн  бөгөөд  энэ  үеэс  эхлэн  Бурханы  шашны  уламжлалт
            сургалттай нийслэлийн ЕБ-ын 112 дугаар сургууль болж хөгжиж иржээ.

            •   Улаанбаатар хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны №33 тоот тогтоолоор:
                Шашны  сургалттай  дунд  сургуулийг  1991  оны  2  дугаар  сарын  1-ний  өдрөөс
                эхлэн  хотын  боловсролын  газарт  харьяалуулан  байгуулж,  дотоод  дүрмийг
                баталжээ.  Улмаар  сургалт  хүмүүжлийн  зардлыг  төсвөөс  санхүүжүүлэхийг
                зөвшөөрч,  багшлах  боловсон  хүчнээр  хангаж,  сургалт  хүмүүжлийн  ажилд
                арга зүйн туслалцаа үзүүлж байхыг хотын боловсролын газарт даалгасан нь
                өнөөгийн 112 дугаар сургууль болж хөгжих үндэс суурийг тавьсан юм.

            •   1993 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатар хотын Ардын Депутатын
                хурлын  гүйцэтгэх  захиргааны  А/103  захирамжаар  шашны  сургалттай  дунд
                сургуулийг  МБШТөв  Гандантэгчэнлин  хийдэд  бүрэн  шилжүүлж  өгч,  сургалт
                хүмүүжлийн  ажилд  хяналт  тавьж  ерөнхий  эрдмийг  мэргэжлийн  багшлах
                боловсон хүчнээр ханган ажиллахыг шинжлэх ухаан боловсролын газарт үүрэг
                болгож, багш нарын цалинг хотын төсвөөс олгохыг санхүүгийн хэлтэст даалгаж
                байв.

            •   Нийслэлийн засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/117 тоот
                захирамжаар  шашны  сургалттай  ерөнхий  боловсролын  сургуульд  “112”
                дугаарыг олгож, тусгай зөвшөөрлийг шинэчилсэн юм.

            •   2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр БШУЯ “Гүн ухааны хөтөлбөрийн хичээлийн
                агуулга”-ыг  баталсан.  БШУ-ны  сайдын  282  дугаар  тушаалаар  батлагдсан
                төрөлжсөн  сургалттай  ЕБС-ийн  сургалтын  төлөвлөгөөний  дагуу  хичээл  тус
                бүрээр  хөтөлбөр  боловсруулан  2023  оны  12  дугаар  сарын  22-нд  НБГ-аар
                баталгаажуулснаар  хэв  шинжээ  өөрчлөн  төрөлжсөн  сургалттай  бүрэн  дунд
                сургууль болов.
               Тус сургалтын хөтөлбөрийн агуулгын 60 хувь нь ЕБ-ын сургалтын хөтөлбөр, 40
            хувь нь Дорно дахины гүн ухааны агуулгад суурилдаг бөгөөд ингэснээр сургалтын
            хувьд төрөлжсөн гэдэг ангилалд хамаарч байгаа юм. ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн
            агуулгыг Дорно дахины гүн ухааны агуулгатай тэнцвэртэйгээр хослуулсан энэхүү
            хөтөлбөр  нь  Буддын  гүн  ухааныг  судлахын  тулд  дацанд  сургуульд  сурч  түүний
            хажуугаар ерөнхий боловсролоо албан бус, насан туршийн боловсролын төвөөр
            дамжуулж  эзэмшдэг  байдлыг  өөрчилж,  нэг  дор  хосолсон  хөтөлбөрөөр  суралцах
            боломжийг сурагчдад олгож буйгаараа  чухал ач холбогдолтой юм. Тус сургуулийн
            төрөлжсөн  сургалтын  хөтөлбөрийн  Дорнын  гүн  ухааны  агуулгыг  Нийслэлийн
            боловсролын  газар  боловсролын  стандарт  шаардлагад  бүрэн  нийцсэн  хэмээн
            дүгнэсэн бөгөөд 2023 оны 6 сард БШУЯ баталгаажуулсан билээ.


        4
   1   2   3   4   5   6   7   8   9