Page 5 - Gandan book
P. 5
Эцэг эхийн гарын авлага 2023-2024
1.1 АЛСЫН ХАРАА
Шинжлэх ухааны болон уламжлалт Буддын гүн ухааны мэдлэг, чадвартай,
бие, хэл, сэтгэлийн зөв дадалтай Монгол хүнийг бэлтгэнэ.
1.2 ЭРХЭМ ЗОРИЛГО:
Дэлхий нийтийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулагч, хувь хүний,
харилцааны, нийгмийн, хүн төрөлхтний үнэт зүйлд суралцагч, цогц чадамжтай
иргэнийг бэлтгэнэ.
1.3 СУРГУУЛИЙН УРИА
Хүн бүр хичээнгүй суралцаж, үнэнч шударга, ёс суртахуунтай, үнэт зүйл
бүтээгч хамт олон болох
1.4 ҮНЭТ ЗҮЙЛ
- ДЭЭДИЙН НОМЫН ЁС – Багш шавийн бэлгэ чанарыг дээдэлсэн сонсох,
санах, бясалгах арга ухаан болон хос ёсны сургаалаар төлөвшсөн иргэнийг
бэлтгэдэг.
- СЭТГЭН БОДОГЧ СУРАЛЦАГЧ Юмсын учир шалтгаан, зүй тогтол, шүтэн
барилдлага холбоо хамаарал, үр дагаврыг дөрвөн талт сэтгэлгээгээр
сэтгэдэг, асуудал шийдэх шинэ арга замыг санал болгодог.
- ШУДАРГА ҮНЭНЧ СУРАЛЦАГЧ: Найман зүг мөрийг эрхэмлэн, өөртөө
болон бусдад зарчимч байдлаар хандаж, номын бус байдалтай үл эвлэрдэг.
- ҮНДЭСНИЙ СОЁЛ, УЛАМЖЛАЛЫГ ХҮНДЭТГЭН ЭЗЭМШИГЧ: Үндэснийхээ
уламжлалын үнэт зүйлсээс суралцаж, өдөр тутмын зан үйлдээ хэвшүүлэн
өвлөж, хөгжүүлдэг.
- ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ СУРАЛЦАГЧ: Нигүүлсэнгүй, асрахуй сэтгэлийг
хөгжүүлсэн, бусдыг амар амгалангийн мөрд хөтлөн дагуулдаг.
- БАГИЙН АЖИЛЛАГАА, ХАМТЫН ХҮЧ: Харилцан итгэлцэл, хүндлэлийг бий
болгон хүн бүр багийн нэг хэсэг болж үр дүнтэй хамтран ажилладаг.
- ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАГЧ: Сурч мэдэх, шинэ санаа гаргах, нээлттэй
суралцах, лавлан асуух, судлан шинжлэх чадвартай, хүсэл эрмэлзэл
тэмүүлэлтэй суралцдаг
- БҮТЭЭЛЧ БАЙДАЛ: Гүн ухааны үзэл онолыг шинжлэх ухааны судалгааны
аргаар судлан шинжилж, янз бүрийн санаа, тэдгээрийн олон янз байдал,
хүрээг харж баяжуулан хөгжүүлдэг.
1.5 Үйл ажиллагааны чиглэл:
- Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх
- Гүн ухааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх
- Судалгаа шинжилгээ, туршилтын ажил хийх
1.6 Хэв шинж
Гүн ухааны төрөлжсөн сургалтай Ерөнхий Боловсролын бүрэн дунд сургууль
4 5