Page 7 - Gandan book
P. 7
Эцэг эхийн гарын авлага 2023-2024
ХОЁР. ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ СУРГАЛТЫН АЖИЛ БУЮУ
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Сурагчдын хөгжил, төлөвшлийн гол үр дүн нь танин мэдэхүйн (cognitive),
сэтгэл хөдлөл-нийгэмшил (affective), хөдөлгөөн-ур дүй (psychomotor) 3 хүрээгээр
илэрхийлэгдэнэ. Үндсэн хөтөлбөр буюу танхимын сургалтаар танин мэдэхүйн
чадварыг түлхүү олгодог. Иймээс сэтгэл хөдлөл, нийгэмшлийн болон хөдөлгөөний
ур дүйн чадваруудыг эзэмшихэд чиглэсэн суралцахуйн үйл ажиллагааг нэмэлт
хөтөлбөр, танхимын бус сургалтаар хэрэгжүүлэх, шаардлагатай байдаг. Эдгээр
гурван чадварыг зэрэг хөгжүүлснээр суралцагч “Whole person learning” буюу “хувь
хүний цогц суралцахуй”-г биелүүлж чадна гэж үздэг.
Хүснэгт 2.Суралцахуйн хүрээ, суралцагчийн хөгжил, төлөвшлийн хамаарал
• Сэргээн санах
• Ойлгох
Танин • Хэрэглэх
мэдэхүйн • Задлан шинжлэх
(cognitive) • Нэгтгэн дүгнэх
• Үнэлэх
• Бүтээх
• Аливаа зүйл, үзэгдэл үйл явцыг хүлээн авах
Сэтгэл
хөдлөл- • Хариу үйлдэл үзүүлэх
нийгэмшил • Ач холбогдол, үнэ цэнийг тодорхойлох /ойлгох, үйлдэх/
(affective) • Өөрийн гэсэн үнэлэмжийн байр суурьтай болох
• Өөрийн үйлдэл, зан төлвөө хянах, зохицуулах
• Дуурайх
Гар, хурууны хөдөлгөөнөөр • Заавар удирдамжийн дагуу
гүйцэтгэх /бичих, будах, гүйцэтгэх
сийлэх, хөгжим тоглох • Зааварчилгагүй гүйцэтгэх
гэх мэт багаж хэрэгсэл • Өөр, өөр дасгал хөдөлгөөнийг
ашиглах/ хослуулан хийх
• Дадал болгох
Хөдөлгөөн- • Рефлекс хөдөлгөөнүүд
ур дүй (psy- • Үндсэн хөдөлгөөнүүд
chomotor) Том булчингуудын • Зорилготойгоор хариу үйлдэл
дэмжлэгээр гүйцэтгэх / үзүүлэх
самбаачлах, уян налархай • Бие махбодын чадварууд /тамир
байх, хүч тэнхээтэй байх, тэнхээ, тэсвэр хатуужил, хурд/
хурдтай байх/ • Чадваржсан хөдөлгөөнүүд /
хосолсон хөдөлгөөнт үйлдлүүд,
спорт тоглоом гэх мэт/
• Дохио, зангаа зэрэг биеийн
хөдөлгөөнөөр илэрхийлэх
/Douglas,L.M.(2011). Examining the Cognitive, Affective, and Psychomotor Dimensions in
Management Skill Development through Experimental Learning: Developing a Framework/
6 7