Page 19 - demo1
P. 19

Гажилт:

               Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж
               болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

               К, Ф, Щ, П - онцгой 4 гийгүүлэгчийн тухай


               К, Ф, Щ гурван үсэг монгол үгэнд бичигдэхгүй, зөвхөн гадаадын үгэнд бичигдэнэ.

               Жишээлбэл: коммунизм, капитал, фабрик, Щорс гэх мэт.

               П үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харин монгол үгийн эхэнд хааяа
               бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ юу вэ гэх мэт.

               К, ф, щ, п дөрвөн үсгийг онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ.

               Б, В үсгийг ялгаж бичих дүрэм


               Б, В үсгийг ялгаж бичих дүрэм:


               1. Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ.

               Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? явбал гэх мэт.


               2. В үсгийг ихэвчлэн үгийн дунд болон адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд
               бичнэ. Жишээлбэл: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.

               Хоолойн Г, хэлний Г-гийн тухай


               Г үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:

               1. Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх г үсгийг хоолойн г гэнэ.

               Хоолойн г-ийн ард а, о, у, ы дөрвөн эгшгийн нэгийг бичнэ. Жишээлбэл: арга, аргын,
               бага, ботго, гудамж гэх мэт.



               2. Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Хэлний г ардаа эгшиггүй буюу а, о, у,
               ы дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээлбэл: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг,

               гүйцэтгэх гэх мэт.


               Хэлний г үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна.
               Жишээлбэл: хамаг-хамгаас, тоорцог-тоорцгоор, туг-тугууд, аймаг-аймгарх, омог-

               омгорхуу гэх мэт.


               18 | Хуудас
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24