Page 24 - demo1
P. 24
байна.
- учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад
хариулагдах цаг заах төлөвийн –лаа, -лээ, -лоо, -лөө нөхцөлтэй үйл үг байна.
- өргөдөх гэдэг үг бол өргөд-өргөн гэж үгзүйгээр задарна.
- өрөгдөх-өрөгд-өх гэж задарна (үсэг өрөгдөх гэх мэт).
- эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа.
- эндэх (энд байгаа) эндхийн хүн шүү дээ.
- явчих-явчхаад (бүрмөсөн үйлдэх байдал)
- яв-явч-явчих-явчихыг, явчихад (үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлтэй үг)
Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын тухай
Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ
гэвэл:
1. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг
ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, тугалла,
сумла гэх мэт.
2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай
эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт.
Гажилт:
Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр
байвал –л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ,
хавтас-хавтасла, идэш-идэшлэ, холтос-холтосло гэх мэт.
3. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод –л
дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт.
4. Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол,
цай-цайл, хөө-хөөл гэх мэт.
23 | Хуудас