Page 29 - demo1
P. 29

Лекц 4

                       Найруулга зүйн үндсэн ойлголт
                          Найруулга  зүй  /стилистика/  гэдэг  нэр  томьёо  XIX  зууны  дунд  үеэс  хэл

               шинжлэлийн зохиол бүтээлд хэрэглэгдэх болсон бөгөөд стиль гэдэг нь латин хэлний
               “stilog” буюу модон үзэг гэх үгнээс гаралтай, улмаар бичгийн хэв, эдүгээ найруулга зүй

               гэсэн шилæмэл утгатай нэр томьёо болжээ. “Найруулга гэдэг ойлголт эрт дээр үеэс эх

               сурвалжтай бөгөөд эртний Грек, Ромынхон түүнийг “урнаар өгүүлэх ухаан буюу яруу
               илтгэхүй” гэж үзэж байсан бол эртний энэтхэгт “хэл ярианы чимэг ò¿¿íèéã нарийвчлан

               тодорхойлох эрдэм” хэмээн ухаарч байжээ.  Судалгааны арга барил, судлагдахууны цар
               хүрээнээсээ хамааран найруулга болон найруулга зүй хэмээх ойлголтыг эрдэмтэд янз

               бүрээр тайлбарласаар ирсэн. Тухайлбал, эрдэмтэн Ц.Сүхбаатар “Найруулга гэсэн нэр

               томьёо нь өргөн утгаараа ер нь бичиж найруулах хэв маяг, явцуу утгаараа тухайлбал,
               уран зохиолын найруулга гэхэд нэгэн зохиолын буюу зохиолчийн арга барилыг хэлнэ.

               Найруулгын  тухай  асуудлыг  сүүлийн  үед  зүйл  зүйлээр  тайлбарласан  олон  янзын
               тодорхойлолт гарсаар байна. Энэ нь найруулгын үүрэг зорилгоор  өөр өөр шаардлагатай

               тавигддагтай холбоотой” гээд найруулга гэдэг нь түүхийн явцад бүрэлдэн тогтсон, нийт
               ард түмэн үг ярианы харилцуурын хэрэглүүрийг шилж сонгох, хэрэглэх арга барилыг

               ухамсарлан  мэдсэн,  өнгө  аяс  болон  хэлний  нарийн  ялгамжааг  илтгэсэн,  хэлний

               нэгжүүдийг аль болох зохистой хэрэглэсэн, дотоод нэгдэл бүхий хэлний тогтолцоо юм.
                          Нэг  хэсэг  эрдэмтэд  найруулга  зүй  бол  хэл  шинжлэлийн  адил  бие  даасан

               шинжлэх ухаан гэж тайлбарлаж байлаа. Жишээ нь: Ш. Балли “Найруулга зүй бол хэлний
               тогтолцооны аливаа хэсгүүдийн яруу өнгө аяс болон хэлний дүрслэлийн хэрэглүүрийг

               бүрэлдүүлэхэд тус төхөм болдог хэлний үзэгдлүүдийг хамран судалдаг” хэмээсэн бол С.

               Ульман “Найруулга зүй бол хэл шинжлэлийн салбар ухаан биш харин хэлний  асуудлыг
               янз бүрийн талаас нь судалдаг нэгэн адил шинжлэх ухаан юм.

                          Найруулга зүйг ёс заншил, сэтгэлгээний өв уламжлал, мөн гарал  үүслээр нь
               өрнийн,  дорнын  гэж  хоёр  хувааж  болно.  Өрнө  дахинд  эртний  Грек,  Ромын  соёл

               иргэншил нь эртний европын хэлний ярианы соёлын байдалд нөлөөлөх гол хүчин зүйл

               болж байсан хийгээд, яруу өгүүлэх урлаг хүчтэй хөгжиж байсантай холбоотой.   Ийнхүү
               суут М.В.Ломоносов эртний Ромоос үүсэлтэй “гурван найруулгын онол” боловсруулсан.

               Тэрээр  хэлний үгсийг найруулгын зэргээр нь “дээд буюу эрхэмсэг”, “ердийн”, “доод”
               гэж ангилсан байна. Үүнийг эрдэмтэн Ц.Сүхбаатар эрхэмсэг буюу дээд /уран зохиолын/,

               дунд  /найруулга  дундын/,  доод  /хар  ярианы/  гэдэгтэй  дүйж  байна  гэж  тайлбарласан.
               Дорно  дахинд  тухайлбал,  эртний  соёлын  уламжлалт  холбоо  бүхий  Энэтхэг,  Монгол

               28 | Хуудас
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34