Page 25 - demo1
P. 25
Нэр үгийн –л дагавар энэ 38-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -
авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.
Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн –г нөхцөлийн тухай
Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн –г нөхцөлийг –га, -го, -гэ, -гө гэж ард нь
эгшигтэй бичнэ. Жишээлбэл: сур-сурга, ол-олго, хүр-хүргэ, хөөр-хөөргө гэх мэт. Харин
захирах хүсэх төлөвийн –г нөхцөлийг ард нь эгшиггүй бичнэ. Жишээлбэл: сур-сураг,
ол-олог, хүр-хүрэг, хөөр-хөөрөг гэх мэт.
Нөхцөлт үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийн тухай
Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:
1. Эгшгээр төгссөн үгийн хойно –ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж,
манаж, харайж, орхиж гэх мэт.
2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж,
буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.
3. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн –ж бичих боловч хааяа -ч бичих удаа
бий:
a) л, м-ийн дараа –ж бичнэ. Жишээлбэл: олж, хамж, нийлж, нэмж гэх мэт.
b) в, г-гийн дараа бараг төлөв –ж бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт -ч бичнэ. Жишээлбэл:
хавж, хөвж, сэвж, эгж, бүгж гэх мэт.
c) Урт буюу хос эгшигтэй ганц үетэй бас хоёроос дээш үетэй р-ээр төгссөн үйл үгэнд
цөм -ч бичнэ. Жишээлбэл: таарч, тойрч, хөөрч, хуурч, ээрч, хайрч, хагарч, бутарч,
дулаарч, хөөрч, самарч гэх мэт.
d) Богино эгшигтэй ганц үетэй р-ээр төгссөн үйл үгэнд их төлөв –ж бичнэ. Жишээлбэл:
харж, орж, эрж, тарьж, хөрж, үрж гэх мэт.
Гажилт:
Хүрч, гарч, сурч гэх зэрэг цөөн үг байна.
24 | Хуудас