Page 30 - demo1
P. 30
зэрэг улс, оронд утга соёлын хүрээнд өргөн дэлгэрсэн “дуун ухаан” хэмээх ойлголтын
дотор үгийг найруулах, утгыг урлахын нэгэн зүйл эрдэм хөгжиж ирсэн байна. Үүний
онолын эх сурвалж нь Дандины “Зохист аялгууны толь” хэмээх уран дүрслэлийн “сайн
найруулгын эхэл” гэж алдаршиж, уламжилж ирсэн бүтээл юм. Ер нь найруулга зүйн
хөгжил нь хэлний яруу сайхныг гүнзгийрүүлэн судлах, найруулга болон найруулгын
утга зохиолын хэлний ялгарлыг шинжлэх гэсэн хоёр чиглэлээр дэлгэрчээ.
Найруулга зүйн судлах зүйл нь:
1. Бичгийн болон ярианы хэлний найруулга
2. Хэлний хэрэглүүрийн утга санаа, өнгө аяс илэрхийлэх онцлог, мөн хүмүүсийн
харилцааны явцад чухал нөлөө үзүүлдэг хүний гадаад төрх, ярих маяг, дохио зангаа, дуу
хоолой аялга зэрэг хэлний бус хэрэглэгдэхүүн найруулга зүйн судлалд хамаарна.
3. Уран дүрслэлийн элдэв арга
4. Хэлний хэрэглүүрийн ойролцоо утгын судлал зэрэг юм.
Найруулга зүйн үндсэн асуудал нь:
1. “Найруулга” гэж юу болох, найруулга, түүний нийтлэг болон өвөрмөц онцлог
2. Үүрэг зорилго бүхий найруулгыг ангилах
3. Харилцааны янз бүрийн хүрээнд хэлний гүйцэтгэх үүрэг түүний зүй тогтол
4. Найруулгын төрөл зүйлийн хоорондын уялдаа
5. Хэлний шинжлэл, уран зохиол шинжлэлийн найруулга зүйн харьцаа
6. Найруулга зүйн уламжлалт ойлголт
7. Найруулга зүйн хэм хэмжээ
8. Найруулан бичих чадвар
9. Найруулгын алдаа, түүний ангилал зэрэг болно.
Ш.Балли найруулга зүйг:
1. Бүх хэлэнд хамаарах найруулга зүйн асуудлуудыг судлах ерөнхий найруулга
зүй
2. Тухайн нэг хэлний яруу хэрэглүүрийг судлах тусгай найруулга зүй
3. Хувь хүн, хүн бүрийн хэлэхийн яруу илэрхийлэх онцлогийг судлахад
чиглэсэн зохиогчийн найруулга зүй гэж гурав ангилсан байна. Өгүүлэгч этгээд санаа
бодлоо зөв оновчтой илэрхийлэхийн тулд хэлний нэгжүүдийн утга хэлбэрийн хувирлыг
бүрэн дүүрэн ашиглах ухааныг найруулга зүй /стилистика/ гэнэ.
29 | Хуудас