Page 33 - demo1
P. 33

Лекц  5


                                            Найруулга зүйн  шаардлага


                       Хэл ярианы ямарваа найруулга тэр ч байтугай хүн бүрийн найруулга өөр өөрийн

               өвөрмөц онцлогтой. Гэхдээ найруулга зүйн ерөнхий шаардлагыг заавал хангасан байх

               учиртай байдаг.
                       Ямарваа хэлний найруулгын шаардлага гэдэг  бол тэрхүү хэлнээ байгаа бүхий л

               эрдэм  чадлыг  төгс  ашиглах,  соёлын  энэхүү  зэвсгийг  иртэй  хурц  байлгахыг  хэлдэг.
               Найруулгад  тавих  шаардлагыг  тухайн  найруулга  сайн  болж  уу,  туу  болж  уу  гэдгээр

               дүгнэдэг.  Хэлзүй  бол  хатуу  тогтсон  дүрэмтэй,  хэн  хүн  үүнийг  дур  зоргоор  өөрчилж

               чаддаггүй билээ. Тэгтэл найруулга зүйд, хүн өөрийн бодсон санаснаа, ухаарч мэдэрч
               байгаагаа  илэрхийлэхэд  зохицсон  хэлний  хэрэглүүрийг  сонгож  авах  ерөнхий  нэг

               зарчимтай байдаг. Ямар хэрэглүүрийг сонгож авах вэ? Тэр нь хэр оновчтой болж вэ?
               гэдэг нь тухайн цаг үедээ тохирч байх шаардлагатай юм.

                        Эрдэмтэд найруулга зүйн шаардлагыг янз янзаар тодорхойлсон байдаг. Францын
               эрдэмтэн  найруулга  зүйч  Р.Жеоржин  "найруулгын  нууцууд”  номдоо  “Найруулах

               эрдмийн гол сүнс нь үг сонголт мөн... Найруулж сурахад эзэмшвэл зохих хамгийн чухал

               чанарууд бол:
                                 ➢  өгүүлж байгаа зүйл тодорхой,

                                 ➢  үг хэллэг оновчтой
                                 ➢  үгийн баялаг арвин,

                                 ➢  нуршсан зүйлгүй товч,

                                 ➢  өөрийн гэсэн арга барилтай,
                                 ➢  уншигчдад нэгэн цогц ойлголт өгөх,

                       ➢      гоёж чамирхсан зүйлгүй, энгийн байх эдгээр шиг санагдана” гэсэн нь яах
               аргагүй найруулга зүйн нэн чухал шаардлагууд мөн бөгөөд бичгийн хүн хэн бүхний

               санаа авч ургуулан бодох зүйлийн нэг ээ. Дээр дурдсан шаардлага эрхэм чухлын дээр

                       ➢      ойлгомжтой
                       ➢      сонирхолтой

                       ➢      яруу сонсголонтой
                       ➢      гоо зүйн хэмжээг харгалзсан байх ёстой.

                       Судалгаанаас үзэхэд дээрх шаардлагын дундаас ойлгомжоо, сонирхол хоёрыг тун
               зөв  хослуулах  нь  чухал  байгаа  юм.  Учир  нь  ойлгомжтой  боловч  сонирхолгүй,  эсвэл

               32 | Хуудас
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38