Page 34 - demo1
P. 34
сонирхолтой боловч ойлгомжгүй бичсэн, ярьсан байх нь цөөнгүй тохиолдож байна.
Ойлгомжоо бол харьцангуй юм. Хүний боловсрол, мэдлэгийн хүрээ, мэргэжлийн онцлог
зэрэгтэй холбоотой. Ер нь аливаа найруулга нийтлэг шинжтэй, хуучирсан үг хэллэг
багатай, орчин үеийн байвал зохино. Найруулгын ойлгомжийг дагнан анхаарвал бас
учир дутагдалтай юм. Хүний сэтгэлд нөлөөлөх, хүний сэтгэл татах талыг бодох нь
найруулга сайхан болоход зохих нөлөө үзүүлдэг. Жишээ нь: “Завхан нутгаас их хотод
хөл тавьсан хэний ч танихгүй бяцхан охин өнгө дагаж мөнгө, мөнгө дагаж мөнгө гэгчээр
хэдхэн жилийн дотор эр сүвтэй болгон эргэж харж зүрх алдахаас ч өөр аргагүй сайхан
бүсгүй болж чадсан.” (сониноос 2002)
Энэ өгүүлбэрийг гүйлгэн уншихад сонин мэт боловч ойлгоход нэн бэрх. Учир нь
бяцхан охин хөдөөгөөс хотод ирэхэд заавал хүний танил байх ямар зүй тогтол байна вэ?
Хүүхэд (бяцхан охин) өсөх нь хүн төрөлхтний жам болохоос биш, түүнийг өнгө дагаж
мөнгө, мөнгө дагаж мөнгө гэж нотлох үндэс байна уу? эр сүвтэй болгон –гэдэгт хүн ч
адгуусан амьтан ч багтах биш үү? зүрх алдах гэсэн өвөрмөц хэлц нь айх, эмээх гэх
мэтийн утгатай, сайхан бүсгүйг харахад яагаад айдаг байна вэ? Энэ мэтийн олон асуулт
гарах тул ойлгомжгүй найруулга гэж үзэж байна. Ингэхлээр соёл, хэл, сэтгэлгээний
нарийн нандин зүйлийг гүнзгий ухаарч, хамгийн оновчтой үг, хэллэгээр уран яруу
сайхан найруулахгүй бол сонирхол, ойлгомжоо хоёр уялдах гэж огт үгүй юм.
Орчин цагийн монгол хэлний найруулга зүйн шаардлагыг ерөнхий ба тусгай гэж
ангилан үздэг.
Ерөнхий шаардлага:
• Ойлгомжтой байх
• Оновчтой байх
• Хураангуй байх
• Гоо зүй, учир зүйд нийцэхүйц байх
Тусгай шаардлага:
• Сонирхолтой байх
• Яруу сайхан, загварт шинжтэй байх
• Зохиогчийн арга барил туссан байх
Найруулгын шаардлага гэдгийг эрдэмтэд доорх маягаар авч үзжээ. Үүнд:
Мөн найруулга зүйч ,доктор профессор Ц.Сүхбаатар:
1. ойлгомжтой
2. сонирхолтой
33 | Хуудас