Page 36 - demo1
P. 36

Найруулга зүйн үндсэн шаардлага, хэл найруулгын дүрэм горимыг зөрчсөний үр
               дагаврыг  найруулгын  алдаа  гэнэ.  Найруулга  зүйн  шинжлэх  ухаан  нь  санаа  бодлоо

               илэрхийлэхдээ тохируулан хэлний аль нэг хэрэглүүрийг төгс төгөлдөр сонгон найруулж
               чадсан  эсэхийг  тодруулан  судалдаг"  гэж  нэрт  найруулга  зүйч,  доктор  Д.Отгонсүрэн

               тодорхойлсон  байдаг  билээ.  Тийм  учраас  найруулгын  алдаа  гэдэг  ойлголттой

               танилцахаас өмнө найруулгын шаардлагын талаар товч дурдах ёстой биз ээ.
                       Харин бид найруулгын доорх үндсэн шаардлага байна гэж үзэж байна.

                       Ерөнхий шаардлага
                       1. ойлгомжтой

                       2. оновчтой /үг сонголт сайтай/

                       3. хураангуй
                       4. гоозүй хийгээд

                       5. учир зүйд нийцэхүйц
                       Тусгай шаардлага

                       1. Сонирхолтой
                       2. яруу сайхан

                       3. загварт

               4. зохиогчийн онцлог арга барил туссан байж болох. Ингэж хоёр хэсэгт хуваасны учир
               нь найруулгын бүх л төрөлд тохирч байх үндсэн ерөнхий шаардлага, түүнчлэн албан

               бичиг, сонин нийтлэл, уран зохиол, шинжлэх ухаан, ярианы зэрэг тусгайлсан, өөрийн
               гэсэн онцлог бүхий төрөл зүйлд тохирсон тусгайлаг шаардлага байх ёстой гэж үзсэн

               явдал юм. Эхний дөрвөн шаардлага найруулгын бүх хэв маяг, төрөл зүйлд зайлшгүй
               байх  ёстой  бол,  харин  сонирхолтой  байх  шаардлага  нь  зөвхөн  уран  зохиол,  сонин

               нийтлэлийн зарим бичлэг, шинжлэх нийтлэл зохиолын найруулгад туйлын чухал байна.
               Тэгтэл  загвартай  байх  шаардлага  нь  уран  зохиол,  сонин  хэвлэл,  ярианы  найруулгад

               ердөө ч хэрэггүй байтлаа харин албан бичиг, шинжлэх ухааны найруулгад туйлын чухал
               зарчим болно.














               35 | Хуудас
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41