Page 40 - demo1
P. 40

найруулга  зүйн  алдааг  ангилж  ялгахын  үүднээс  биш,  харин  үгийг  найруулга  зүйн

               үүднээс зөв оновчтой хэрэглэхийг чухалчлан, ижил нэр, ойролцоо үг,эсрэг үг, хуучирсан
               үг,  шинэ  үг,  гадаад  үг,  нутгийн  аялгууны  үг  зэргийн  хэрэглээний  талаар  өгүүлжээ.

               Оросын эрдэмтэн Т.И.Чижова найруулгын алдааг
                       1. Утгазүйн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд:

                       1.1 Үгийн өнгө аяс гажсан алдаа

                       1.2 Тавтология буюу багахан эхэд нэг язгуур үндэст үг давтсан алдаа
                       1.3 Плеоназм буюу ижил утгатай үгийг давтсан алдаа

                       1.4 Үгсийн холбоог зөрчсөн алдаа
                       1.5  Өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан алдаа

                       2. Үүргийн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд:

                       2.1 Хар ярианы үгийг зохисгүй хэрэглэсэн алдаа
                       2.2 Сэтгэлийн өнгө аяс илтгэсэн, яруу үг хэрэглүүрийг буруу хэрэглэсэн алдаа

                       2.3 Нутгийн аялгууны үг хэллэгийг буруу хэрэглэсэн алдаа
                       2.4 Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, албаны үг хэллэгийг буруу хэрэглэсэн

               алдаа
                       3. Гоо зүйн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд:

                       3.1 Олон утгат үгийг буруу хэрэглэсэн алдаа

                       3.2 Өгүүлбэрийн хэвшмэл хэв маягийн алдаа
                       3.3 Үг илүүдсэн алдаа

                       3.4  Үг  дутаасан  алдаанууд  байна  /Т.И.Чижова.  основы  методики  обучения
               стилистике в средней школе. Санкт-П., 1998. 185/ гэж үзсэн нь сонин байна

                       Боловсролын их сургуулийн эрдэмтэд найруулгын алдааг хэлний ба хэлний бус

               гэж хувааж байна. Хэлний алдааг дотор нь үгийн сангийн ба үгийн сангийн бус гэж
               хуваана. Үгийн сангийн алдааг үг сонгохтой холбогдсон алдаа, үг сонгохуйн бус алдаа

               гэж ялгадаг. Үгийн сангийн бус алдааг үгзүйн алдаа өгүүлбэрзүйн алдаа гэж ялгана.
               Хэлний бус алдааг баримтын алдаа, баримтын бус алдаа гэж хуваана. Баримтын алдааг

               дотор нь баримт гуйвуулсан алдаа, тэмдэгтийн алдаа, гарчиг эх зөрчсөн алдаа гэх мэт

               ангилна. Баримтын бус алдааг гоозүйн алдаа, учирзүйн алдаа гэж тус тус ялгаж байна.
               Энэ  мэт  утга  зохиолын  найруулгад  гардаг  алдаануудыг  тоочин  тодорхойлж,  эсвэл

               ангилан хуваажээ.
                       Бид найруулгад дараах 10 төрлийн алдаа байна хэмээн ерөнхийлөн хуваалаа.

                       1. Баримтын алдаа: Тухайн юм үзэгдэл баримт сэлтийн талаар мэдэхгүй эсвэл
               тойм төдий төсөөлөлтэй байснаас уг алдаа үүснэ. Энэ нь асуудлыг нарийн хянаагүйгээс

               39 | Хуудас
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45