Page 45 - demo1
P. 45
7. Нутгийн аялгууны үгийг бичиг зохиолын хэлэнд авч хэрэглэснээр үүсдэг.
/заядуулах буриад үг/
8. Үг хураангуйлан шинэ үг бүтээж байна. /ня-бо, НҮБ гэх мэт/
3. Гадаад үг. Дэлхийн улс түмний хэлийг үзвэл бие биедээ нөлөөлж, нэг нь
нөгөөгөөсөө үг, утга авалцсаар ирснээр барахгүй, зарим нэг хэлийг хэдэн хэлний
хутгалдан холилдсоноос үүссэн гэж үздэг. Гадаад үг аливаа хэлэнд нэвтрэн орох зам
олон янз байна. Энэ нь ард түмний амьдралын тодорхой нөхцөл, улс түмэн хоорондын
харилцаанаас шалтгаалдаг.
Монгол хэлэнд нэвтэрсэн гадаад үгийн зарим нь гадаад шигж байдлаа алдаад
үгийн гарлын судлалаар гадаад үг гэдгийг тодорхойлохоос өөр аргагүй болсон байна.
/цонх, цай, ханз, чамин, замаг/гадаад шинж чанар нь арилан монгол хэлний авиа, үгийн
зүй тогтолтой зохицон тохирсон байна. Мөн гадаад үг гэдэг нь илэрхий боловч тодорхой
юм үзэгдлийг тэмдэглэн заах үүргээр хэрэглэсээр байгаа үг ч байдаг. Энэ нь гадаадаас
эд материал авахад түүнийг нэрлэсэн үг байдаг. Монгол хэлэнд уг ухагдахууныг
тэмдэглэх үг байсаар байтал гадаад үгийг хэрэглэх нь зохисгүй.
Гадаад үгийг аливаа ойлголтыг оноон нэрлэх нэр томьёоны үүргээр, уран зохиолд
бол тухайн газар орон, нутгийн ялгамжаа гаргах , тэр тухай төсөөлөл өгөх үүднээс мөн
зохиолын баатрын хэл ярианы онцлогийг гаргах зорилгоор хэрэглэдэг.
4. Этгээд үг хэллэг. Хүмүүсийн тодорхой нэг харилцаа тухайлбал мэргэжлийн
буюу нийгмийн явцуу хүрээн дэх харилцааны үед тухайн бүлэг хүмүүст тусгайлсан үг
хэллэг бий болно. Үүнийг мэргэжлийн бүлгийнх үү, нийгмийн явцуу бүлгийнх үү
гэдгийг үндэслэн мэргэжлийн этгээд үг хэллэг, нийгмийн этгээд үг хэллэг гэж хоёр
ангилан үздэг. Этгээд үг хэллэгийн бүтцийг авч үзвэл:
1. Ердийн үгийн утгыг шилжүүлэн өөр утгаар хэрэглэсэн буюу дүрсэлсэн
хэлбэрээр хэрэглэсэн нэр томьёо/гранат тэслэх/
2. Үгийг хагаслан хэлсэн буюу дуудлагыг гуйвуулсан /гос-д унах/
Этгээд үгийг хэрэглэх нь ярианд харш биш боловч, нийт утга зохиолын
боловсронгуй хэл найруулгад мууг,аар нөлөөлөн үг ярианы яруу сайхан чанарыг
алдагдуулж, найруулгад чамбай биш хөнгөн хийсгэлэн хуурамч өнгө аяс оруулах тул
найруулгын далд өнгө аяст хамаардаг.
5. Завхай үг. Утга зохиолын хэлний боловсронгуй үг хэллэгийн оронд нийтэд
ойлгомжтой этгээд үгийг санаатайгаар орлуулан тавьж, уул ойлголтыг хошин байдлаар
илэрхийлэх гэсэн хэсэг бүлэг үгийг хэлнэ. Завхай үг нь ухагдахууныг зохих тэмдэглэдэг
44 | Хуудас