Page 46 - demo1
P. 46

үгээр нь биш, өөр маягаар, өөр үг хэллэгээр илэрхийлдгээрээ этгээд үг хэллэгтэй адил

               боловч явцуу бүлгийн дотор биш нийтэд ойлгогдохоор байдгаараа ялгаатай юм.
                       Завхай үгийг бий болгох гол арга нь үгийн утгыг шилжүүлэн, тэгэхдээ зонхилон

               зүйрлэн  төлөөлүүлэх  байдлаар  бий  болно.  /буудах,  залах,  галлах,  туух/  завхай  үг
               заримдаа хэлний соёл, үг ярианы яруу сайханд харш бүдүүлэг өнгө аястай байх боловч,

               ихэвчлэн тодорхой дүрслэлтэй, сэтгэл хөдлөлийн ялгаа илэрхийлэх   ойролцоо үгтэй

               адил байх учир голдуу ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгдэх нь бий.
                       Зан  суртахууны  хэм  хэмжээнд  үл  зохицох  агуулгаасаа  шалтгаалан  бичиг

               зохиолын  боловсронгуй  хэлэнд  нэвтрээгүй  гэж  болно.  Завхай  үг  юм  үзэгдлийг  гаж
               байдлаар нэрлэсэн үг, өвөрмөц хэллэг ч бий.  /тоолдог нь алга даа, амбан явахгүй, амны

               хэмжээ авах, хатуу хоол/


                       6. Бүдүүлэг үг. Эелдэг биш, хэт ширүүн, соёлч боловсон хэв ёсонд гаж учраас

               бичиг зохиолын боловсронгуй үг ярианд харш үг хэллэгийг бүдүүлэг үг гэнэ. Дотор нь
               үгийн сангийн бүдүүлэг үг,  найруулгын бүдүүлэг үг гэж ангилж болдог.  Үгийн сангийн

               бүдүүлэг үг хэллэг гэдэг нь уул тэмдэглэн байгаа ухагдахуун нь ярианд дурсах  хэрэггүй
               зан  суртахууны  хэм  хэмжээнд  үл  зохилдох  тийм  үгийг  хэлнэ.  Зайлшгүй  хэрэглэх

               хэрэгтэй  бол  ШУ-ны  нэр  томьёо  хэрэглэх,  зөөлрүүлэх,  тойруулах  зэрэг  аргаар

               илэрхийлдэг.  Найруулгын  бүдүүлэг  үг  гэдэг  нь  өгүүлэн  гаргаж  байгаа  юм  үзэгдэл,
               ухагдахуун  нь  бүдүүлэг  утга  агуулаагүй  боловч,  илэрхийлэх  үг  нь  уг  ойлголт  буюу

               уншигч  сонсогчоо  үл  тоомсорлон  үзэн  ядах,  доромжлох,  дайран  давшлах  зэрэг  өнгө
               аястай зохисгүй үг хэллэгийг нэрлэдэг. Хараал зүхлийн үг энэ бүлэгт багтдаг. Ихэвчлэн

               бухимдан уурласан биеэ барьж чадаагүй үеийн ярианд байдаг. /Нармийтал нь, оцойтол

               нь/
                       7. Нутгийн аялгууны үг. Бүхэл бүтэн үндэстний доторх нэгэн бүлэг ард түмэн,

               аль нэг ястны дунд хэрэглэдэг боловч нийт үндэстнээрээ бараг үл мэдэх үгийг хэлдэг.
               Баруун монголд /гос, архад, лавшиг, малий гэх мэт үг бий/ Нутгийн аялгууны үг нь гэр

               зуурын ярианы хэлэнд өргөн хэрэглэгддэг. Нутгийн аялгууны үгийг болж байгаа хэрэг

               явдлын  хамаарал,  гарал  үүсэл  зэргийг  тодруулах  зорилгоор  уран  зохиолд  зориуд
               хэрэглэж болдог. Харин албан бичиг, шинжлэх ухааны бүтээл, нийтлэлийн найруулгад

               орох нь ховор.
                       8. Мэргэжлийн үг хэллэг. Тодорхой нэг мэргэжлийн хүмүүсийн хооронд яригдаж

               ойлгогдох зонхилон нэр томьёоны чанартай үг хэллэгийг хэлнэ. Гэхдээ нэр томьёо болон
               этгээд  үг  хэллэгээс  ялгаатай.  Нийтээр  хүлээн  зөвшөөрч  хатуу  тогтоогүй  учир  нэр

               45 | Хуудас
   41   42   43   44   45   46   47   48   49   50   51