Page 42 - demo1
P. 42

7. Үг дутсан алдаа: зайлшгүй байх ёстой газар хэрэгтэй үгийг орхисноос утга

               ойлгомжгүй болж илэрхийлэх гэсэн санаа гүйцэд гарахгүй хоцорно. Үүний шалтгаан нь
               дэндүү  их  товчилсноос  эсвэл  олон  түмэнд  зориулж  байгаагаа  мартаж  зөвхөн  өөрөө

               мэдээжийн юм гэж орхисноос уг алдаа үүснэ. Эрэгтэй эмэгтэй үсийг чанарын өндөр
               түвшинд хурдан шуурхай засаж үйлчилнэ.

                       8. Дүрслэх буюу яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа: бичиж байгаа аливаа

               зүйл уншигчийн урмыг сэргээж сонирхол татахаар болоход уран руу дүрслэлийн арга
               зайлшгүй  шаардлагатай.  Гэвч  үүнийг  хэрэглэх  гээд  уншигчийн  итгэл  үнэмшлийг

               алдуулан инээд хүргэхээс хэтэрдэггүй олон жишээ байна.
                       9. Тэмдэгтийн алдаа: Цэг, таслал, хаалт, хашилт, тодорхойлох цэг,  анхааруулах,

               асуух зэрэг тэмдэгтийг хэрэглэх дүрмийг зөрчсөн алдаа. Жишээ нь:

                       Нэгэн  спортын  сонинд  хөвгүүдийн  ирээдүйн  өсөлтийг  мэдэхийн  тулд  тухайн
               хүүхдийн эцгийн нурууны өндөр дээр эхийнх нь нурууны өндрийг нэмээд гарсан тоог

               108-аар үржүүлээд хоёрт хувааж гаргана гэсэн байна.  Үүгээр бодоход жирийн хүний
               өндөр байж боломгүй тоо гарч байна. Энэ алдаа юунаас болов гэвэл 1.08 гэхийг таслал

               орхиж 108 гэснээс болсон байна.
                       10. Гарчиг эх зөрчилдсөн алдаа. Бичвэрийн агуулгад гарчиг тэргүү нийцэхгүй

               байгаа алдааг хэлнэ.

                       Сургалтад хамруулах тухай
                ЗГХЭГ-аас  танай  Академитай  хамтран  “Архив,  албан  хэрэг  хөтлөлтийн  үндэсний

               семинар”-ыг 2006 оны 10  сарын 5-11-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн
               тул хичээлийн хөтөлбөрийг боловсруулж ирүүлнэ үү. /Сургалт зохион байгуулах тухай

               /























               41 | Хуудас
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47