Page 41 - demo1
P. 41
залхуу хойргоос хариуцлагагүй байдлаас шалтгаалдаг. Үүнд цэг таслал, үг үсэг, тоо
баримт, өөр бусад тэмдэгтүүд хамаардаг. Монгол бөхийн үнэнхүү удамтай их аварга
маань 120 сая хүн амтай арлын Япон төдийгүй дэлхийн 7 гайхамшгийн эзэн болсон
Францын ерөнхийлөгчийг хүртэл хөлдөө сөхрүүлж байна. Энэ бол сэтгэлийн хөдлөлийг
хэтэрхий ихээр шингээсэн байна.
2. Учирзүйн алдаа: Сэтгэхүйн хууль учир шалтгааны хэмжээг зөрчсөнөөс үүссэн
алдааг хэлнэ. Учирзүйн үндсэн хуулийг нарийн мэдэх нь яруу сайхан бичихэд нь тустай.
Эдгээр хуулиуд нь зөв сэтгэхүйн чухал шинжүүд болох тодорхой,зөрчилгүй,
үндэслэлтэй байдлыг шаарддаг. Өөрөөр хэлбэл ярьж бичиж байгаа тохиолдолд түүнийг
зөрчсөн алдаа элбэг байна. Жишээ: Хаалттай үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр ирж үзнэ
үү? Нийслэлээс хуруу хүрэм зайд орших Батсүмбэр суманд очиход маш хол байлаа.
3. Хэл зүйн алдаа. Монгол хэлний үг бүтэх ѐс, үгийн хэлбэржилтийг зөрчсөнөөс
үүссэн алдааг хэлзүйн гэнэ. Хэлзүйн хэлбэрийг буруу хэрэглэсэн уг алдаанууд
найруулга зүйн хувьд төдий л өөрчлөлт байхгүй юм шиг боловч анхааран үзвэл хэлзүйн
хэм хэмжээг зөрчсөн нь илэрхий байдаг. Тухайлбал олон хүмүүс, зарим
байгууллагууд,хэд хэдэн төлөөлөгчид гэх мэтээр олон тооны нөхцөлийг олон тоо заах
үгтэй давхардуулан хэрэглэсэн нь илэрхий байна.
4. Гоозүйн алдаа: хүмүүсийн гоозүйн боловсрол ѐс зүйн хэм хэмжээ зэрэгт аливаа
нийтэлж бичиж байгаа зүйлийн шаардлага ч нийцэх ёстой. Гоозүйн хэм хэмжээ ѐс зүйн
хэм хэмжээг зөрчсөнөөр хэт чамирхах эсвэл болхи бүдүүлэг ойлголт төрүүлэх хэмжээнд
хүртэл алдаа үүсгэдэг. Жишээ нь: байшин дотор цагаан халаадны ханцуй шамласан 9
хүн урт модон онгоцны өмнө эгнэн зогсоно. Тэд 18 нүцгэн гараа дал мөрийг нь хүртэл
нялцгай гурилд дүрж тэрхүү гурилаас хүчлэн татаж тонголзоно.
5. Үг буруу сонгосон алдаа: үгээ онож сонгоогүйгээс илэрхийлэх гэсэн
зорилгодоо хүрэхгүй тэр ч бүү хэл бусдад өөр ойлголт төрүүлж болно шалтгаан нь
тухайн ойлголтод тохирох үг, ойролцоо утгатай үгийн шинж чанарыг мэдэхгүйгээс олон
утгаар хэрэглэгддэг үгийг ойлгоогүйгээс, уг юмыг онож нэрлээгүйгээс, гадаад үгийг
махчлан орчуулснаас тус тус алдаа үүснэ. Жишээ нь: Хөгшин банхар лүг лүг хуцна.
Түүний хэлсэн үг чихэнд наалдацтай.
6. Үг илүүдсэн алдаа: Шаардлагагүй олон үгийг нуршсанаас нэг үндэстэй үгийг
олон дахин давтсанаас хэлний хэмнэлийн асуудлыг зөрчсөнөөс ийм алдаа үүснэ. Хавар
цасаар шуурна,шороогоор шуурна. Цас болон шороон шуурга их шуурна.
40 | Хуудас