Page 44 - demo1
P. 44

4. Найруулгад егөөдлийн хошин шог өнгө аяс оруулах, ёжилсон санаа илэрхийлэх

               зорилгоор хэрэглэдэг.
                       5.  Албан  бичиг,  ажил  хэргийн  зарим  баримт  бичиг  зэрэгт  уламжлалын

               байдалтайгаар үлдсэн нь хааяа үзэгдэнэ. гар –мутар, нүд-мэлмий, чих-сонор, хөл-бойв,
               үс-сэвлээ.

                       2. Шинэ үг хэллэг. Ярианы буюу бичгийн хэлэнд урьд өмнө байгаагүй шинээр

               бий болсон үг хэллэгийг шинэ үг гэнэ.  Хүний амьдрал ахуй, Шинжлэх ухаан, нийгэм
               улс төрийн амьдралд шинэ шинэ үйл явдал, үзэгдэл юмс байнга бий болох учраас аль ч

               найруулгад, яриа бичгийн хэлэнд шинэ үг бий болж байна. Шинэ үг хэллэгийг дотор нь
               нэр томьёоны, яруу найруулгын шинэ үг хэллэг гэж хоёр хувааж болдог. Нэр томьёоны

               шинэ  үг  хэллэгийн  бүлэгт  шинжлэх  ухааны  техникийн  ном  судрын  шинэ  үгс  орно.

               Үүнийг голдуу эрдэмтэн судлаачид бий болгодог. Электрон-цахим, альбом-цомог, Яруу
               найруулгын шинэ үг хэллэгийн бүлэгт аман ярианы болон уран зохиолын шинэ үгс орно.

               Зохиолч, нийтлэгчид ийм үг хэллэгийг голлон үүсгэдэг.
                       Шинэ  үг хэллэг үүсэхдээ  тэр хэлэнд  байсаар ирсэн хуучин материал,  түүнтэй

               зохилдсон арга барилаас холуур үүсдэггүй. Жишээ нь: Сэлэнгэ сүлжмэл гэсэн үг Сэлэнгэ
               гэсэн голын нэр сүлжмэл  гэдэг үүсмэл үндсийг монгол хэлэнд хэрэглэсээр ирсэн. Энэ

               хоёр үгийг холбон хэрэглэснээр шинэ үг үүсжээ.

                       Үг  цоо  шинээр  бий  болох  нь  тун  ховор.  Өнөөдөр  өчигдрийн  үргэлжлэл,
               маргаашийн үүсвэр гэдэг шиг үг болгон эх үүсвэр үгтэй ямар нэг байдлаар холбоотой

               байна.
                       Орчин цагийн монгол хэлэнд шинэ үг дараах аргаар үүсэж байна.

                       1. Нийгмийн ба хүмүүсийн амьдралд бий болж байгаа шинэ юм, үзэгдэл чанарыг

               дагаж түүнийг нэрлэсэн үг үүсдэг.
                       2. Хуучин байсан юм  үзэгдлийг  өөр үгээр  нэрлэж  байсан үгийн утгын хүрээг

               тэлэх журмаар шинэ үг үүсдэг. /үзэсгэлэн эмч/
                       3. Үгийн үндсэнд үг бүтээх дагавар залгаж шинэ үгийг бий болгодог. /хамт-рал,

               үдэш-лэг/

                       4. Орчуулгын практикаас шинэ үг үүсэх нь бий. /Бөгтрөгтэй морьхон
                       5.  Хоёр  өөр  үндэстэй  үгийг  холбон  хэрэглэж  шинэ  үг  үүсгэх  нь  бий.  /гал

               хамгаалагч, чөлөөт уран бүтээлч/
                       6. Гадаад үгийг оруулан монгол хэлэнд ормол үг хэллэг бий болдгодог. /академи,

               ресторан, коллеги, комисс/



               43 | Хуудас
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49