Page 48 - demo1
P. 48

тодотгол, байцын харьцаанд оруулсан хэллэг юм. Жишээ нь: /Доголон нулимстай инээд,

               нартай бороо, цагаан шөнө гм/ Харшуулал хоёр ухагдахуун буюу хоёр шинж байдлыг
               сөргүүлэн,  зэрэгцүүлэн  тавьдаг  бол  харш  хэлцэд  хоёр  эсрэг  ухагдахуун  нэг  нь

               нөгөөгийнхөө тодотгол болдог онцлогтой.
                       11.  Хэлц  үг.  Хэлц  үг  гэдэг  бол  хэд  хэдэн  үгийн  нэгдэл    хамтран  нэг  санаа

               илэрхийлж хэвшсэнийг хэлнэ.

                       Хэлц үгэнд холбогдож байгаа үгийн өөр хоорондын нэгдэл нь салшгүй хэвшиж,
               тэр хэлэндээ үргэлж бэлэн материал болж утга хэрэглээний хувьд нэгэн цогц болсон

               байдаг нь түүний гол чухал шинж мөн. Хэлц үгийн ихэнх нь шилжмэл утгатай бөгөөд
               хүний санаа сэтгэлийн байдлыг илтгэн харуулдаг. Иймээс уран зохиолын найруулгад

               өргөн хэрэглэгддэг. Хэлц үгийн онцлог нь:

                       1.     Хоёр болон түүнээс дээш үг нийлж бүтсэн байна
                       2.     Голдуу хөдөлшгүй дараалалтай байна

                       3.     Өөр үгээр солих боломжгүй шахам байна.
                       Хэлц  үгийн  дотор  ардын  зүйр  цэцэн  үг,  шог  яриа,  ёгт  үлгэр  зохиолчид,

               удирдагчдын  хэлсэн  үг  ч  цөөнгүй  байна.  Хэлц  үгийн  утга  зүй,  хэл  зүйн  холбогдлыг
               харгалзан өвөрмөц хэллэг, хэвшмэл хэллэг гэж ангилдаг.

                       Үг тус бүр нь үгийн сангийн утгаа алдаж, салгаж болохгүйгээр нэгдэн нэгэн бүхэл

               өвөрмөц санааг илэрхийлэн хэвшиж, тогтмол хэлэгдэх болсон хоёр буюу хэд хэдэн үгийг
               өвөрмөц хэллэг гэдэг. Нүүр өгөх, хөл алдах, хормой чирэх .. гм/ Өвөрмөц хэллэг хэд

               хэдэн үгнээс бүтэх боловч дүндээ ганц үг мэт үгийн сангийн нэгж болдог. Утгын талаар
               дотор нь задалж болох боловч хэлэнд үргэлж хэвшин хэрэглэгдсээр нэгэн бүхэл бүтэн

               зүйл болж бүрэлдэхүүнийг нь өөрчилж болшгүйгээр ягшин тогтсон хэсэг хэлц үгийг

               хэвшмэл хэллэг гэнэ. /өргүй бол баян...., далайд дусал нэмэр, дуслыг хураавал далай
               болно... гм/

                       Өвөрмөц хэллэг,  хэвшмэл хэллэг хоёрын ялгаа :
                       1.     Хэвшмэл хэллэгийн үгс нэг үг шиг болоогүй байна.

                       2.     Өвөрмөц хэллэгийн үгсийн үндсэн утга бараг бүрмөсөн шилжсэн утгатай

               байхад, хэвшмэл хэллэгийн үгсийн утга санаа хэвээр байдаг.
                       3.     Өвөрмөц хэллэгийг үгчлэн орчуулж болохгүй байхад хэвшмэл хэллэгийг

               бараг болдог.
                       12.  Хам  бичвэр.  Хам  бичвэр./контекст/гэдэг  нь  тухайн  хэлний  зүй  тогтлоор

               холбогдож  нэгэн  бүхэл  санааг  илэрхийлж  байгаа  бүлэг  үг  буюу  өгүүлбэрийг  хэлдэг.
               Үгийн салаа утга олон байх  нь хоёрдмол санаа илэрхийлж, найруулгын ойлгомжтой

               47 | Хуудас
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53