Page 50 - demo1
P. 50
Лекц 8
Үгийн утга шилжүүлэн дүрслэх найруулгын арга
Хүний сэтгэхүйд туйлын хийсвэрлэл гэж байхгүй. Аливаа нэг санааг бодит
байдлаас ургуулан хийсвэрлэн сэтгэдэг ажээ. Хийсвэр ухагдахууныг танин мэдэхдээ ч
бусдад нэвтрүүлэхдээ ч бидний сэрж мэдрэх ертөнцийн бодит юм үзэгдэлтэй жишин
түүгээр дамжуулна. үгийн утга гарал, шилжүүлэн дүрслэх эх үүсвэр үүнтэй холбоотой.
үгийн утга шилжүүлэх нь хийсвэр ба бодит, мэдэх ба мэдэхгүй ухагдахууныг хооронд
нь ойртуулан дүрслэхэд үндэслэнэ. Хэл сэтгэхүй холбоотой учраас үгээр илэрхийлж
болохгүй санаа бодол гэж үгүй. Үг бодит утгаасаа ямагт хөндийрөх хандлагатай,
хийсвэрлэсэн шинжтэй байдаг. Үгийн утга шилжүүлэн дүрсэлж байгаа байдлыг авч
үзвэл:
1. Хэлэнд утга шилжүүлэн дүрсэлж бий болсон үгсийг эргэцүүлэн бодож, задлан
шилжүүлснээр мэдэж болох дүрслэл бий. Жишээ нь: “Нүд” хүн амьтны харах эрхтэн
үүнтэй салаа утгатай үйл үг, ширээний нүд шилжсэн утга, үхрийн нүд хэлц үг бүгд л
найруулгад өөр өөр үүрэг гүйцэтгэж байна.
2. Тодорхой зураглалаа алдаад, зөвхөн хүний оюун ухаанд мэдрэгдэх төдий байх
сэтгэл хөдлөлийн ялгараа бүхий шилжсэн дүрслэл бий. Зөөлөн сэтгэл, ширүүн үг, дуугаа
татах, гүү саах, морь харах гэх мэт.
3. Хийсвэр ухагдахууныг шилжүүлэн илэрхийлж байгаа тодорхой бодит
ухагдахуун нь хүнд төсөөлөгдөхөөр /харагдаж, сонсогдож, амтлагдаж, үнэртэж,
мэдрэгдэж/ зурагласан дүрслэл бий. Энэ нь зураглан дүрслэх тодорхой үүрэг бүхий яруу
хэрэглүүр болно. Эрдэмтэн Ц. Хасбаатар академич Ц. Дамдинсүрэнгийн тухай
дурсамждаа энэ аргыг оновчтой хэрэглэсэн байна. Түшигтэй мэргэн багш: Бид таныгаа
үргэлж дурсана. “Гологдсон хүүхэн”-ийг өрөвдөхдөө дурсана. “Буурал ээж”-ийг
хүндлэхдээ санана. “Нууц товчоо”-г судлахдаа бодно. “Олег цэцний дуулал”-ыг
уншихдаа дурсана. “Орос монгол хэлний толь”-ийг сөхөхдөө санана. Монгол үндэстний
соёлын түүхэнд арилшгүй, мартагдашгүй ул мөрөө үлдээсэн бичгийн мэргэдийн нэг гэж
бид таныгаа үүрд дурсана” хэмээжээ.
Орчин цагийн монгол хэлний үгийн утга шилжүүлэн дүрсэлж байгаа байдлыг
ерөнхий шинжээр нь авч үзвэл зүйрлэсэн, төлөөлүүлсэн хоёр хэлбэртэй байна. Эдгээр
нь дотроо өөр өөрийн онцлог бүхий олон ур маягтай байна. Зүйрлэсэн хэв маяг зүйрлэл,
адилтгал, чимэг үг, хүншүүлэл, ёгтлол, хэтрүүлэл харин төлөөлүүлсэн хэв маяг нь
49 | Хуудас