Page 54 - demo1
P. 54
болиод үгийн салаа утга адил болсон байдаг. Хэл өгүүлэхийн нэг эрхтэн, түүнээс ярианы
хэл, орос хэл гэх зэргээр төлөөлөл үүснэ. Найруулгын төлөөлөл нь урнаар өгүүлэхийн
үүднээс уул үгийн утгыг шилжүүлэн хэрэглэж байгаа нь мэдэгдэхээр байна. Жнь:
Дөрвөн ам дагуулсан бас хөл хүнд амьтан /Б. Ринчен “Үүрийн туяа”/, Намайг явахын
даваан дээр сэтгэл рүү минь битгий ус хийчхээсэй /П. Лувсанцэрэн. “Нар шингээгүй”
Төлөөллийг бүхлийг хэсгээр, хэсгийг бүхлээр, олныг цөөнөөр, цөөнийг олноор,
төлөөлүүлэх буюу ерөнхий нэрийн оронд тусгай нэр, тусгай нэрийн оронд ерөнхий нэр
хэрэглэх зэргээр найруулгын ур маяг болгох нь цөөнгүй. Жишээ нь: Би Жанцанноровыг
сонсох дуртай, Б. Лхагвасүрэнг унших дуртай. Хөл ихтэй газар. Манайх энэ хавьдаа
малтай гэгдэх айл. Хөл хорих, Урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй.
8. Тойруулал. Юм үзэгдлийг шууд нэрлэхийн оронд уул юм үзэгдлийн онцлогийг
тодруулан зохиолчийн хандлагыг илэрхийлэх зорилгоор түүний шинж байдлыг өөр
хэллэгээр тоочин тодорхойлох найруулгын арга. Тойруулал ихэвчлэн юм үзэгдэлд
нэмэлт тайлбар өгөх онцлогтой байдгаараа чимэг үгтэй адил. Гэхдээ юм үзэгдлийн
шинж байдлыг тодорхойлохын зэрэгцээгээр түүнийг нэрлэх үүрэгтэй байдгаараа чимэг
үгээс ялгаатай байдаг. Тойруулал тухайн тохиолдолд хамгийн гол болох аль нэг
шинжийг ялгаруулан тодруулсан байна. Тойруулал үүсмэл, уламжилсан хоёр янз байна.
Уламжилсан тойруулал хэл ярианд байнга хэрэглэгдэн тогтмолжоод хам үгс, нэмэлт
тайлбарын тусламжгүйгээр ойлгогдох болсон найруулгын ур маягийг хэлнэ. Тухайлбал:
Гэрийн хүн, тогооны хүн, гуяа ганзагалах гэх мэт
Үүсмэл тойруулал гэж нэгэнт хэвшин тогтмолжоогүй тодорхой нэг зохиогч юм
үзэгдлийн онцлог буюу хэрэгтэй гэж үзсэн шинж байдал чанараар нь тодорхойлон
дүрслэхийг хэлнэ. Жишээ нь: “Тэндээсээ Долингор наран гарах зүгийг чиглэн хэдэн
өдөр явахад...” /Ц. Дамдинсүрэн “Гологдсон хүүхэн/
9. Зөөлрүүлэл. Утга зохиолын боловсронгуй үг ярианд үл зохиолдох эвгүй,
бүдүүлэг үг хэллэгийг хэлэхээс цээрлэх буюу эвгүй үнэнийг шууд хэлэхээс зайлсхийж
уг ухагдахууныг өөр үгээр тэмдэглэн нэвтрүүлэх найруулгын ур маягийг хэлнэ.
Зөөлрүүлэл бүтэц хэлбэрийн хувьд тойруулалтай адил боловч агуулгаараа ялгаатай
байна. Тойруулал нь уул ухагдахуун түүнийг илэрхийлэх үгсийг цээрлэхийн үүднээс өөр
үгээр тайлбарласан байдаг бол зөөлрүүлэл нь аль нэг ухагдахуун хэллэгийг шууд
хэлэхээс зайлсхийн цээрлэхийн учир өөр зөөлөн эвгүй биш үгээр солин нэрлэнэ.
Зөөлрүүлэл нь түүнийг хэрэглэж байгаа зохиогч, уншигч, сонсогчийн аль аль нь зөвөөр
ухаж ойлгохоор байна. Зарим үед хам үгс нь зөөлрүүллийг ойлгоход тусална. Жишээ нь:
Бохирыг нь арилгаж
53 | Хуудас

