Page 57 - demo1
P. 57

Лекц 9

                       Хэлзүйн найруулга ба түүнийг хэм хэмжээ зөрчих
                            Оршил болгож өгүүлэх нь: Юуны өмнө хэлний хэм хэмжээ гэж юу гэдэг талаар

               товч тайлбар зүүх нь зүйн хэрэг. Оросын эрдэмтэн В.М.Солнцев “хэлний үүргийн талаас
               хэл бол хүмүүсийн харилцааны чухал хэрэглүүр: бүтэц байгууламжийн талаас нь хэл

               бол нэгжүүдийн цуглуулбар, эдгээр нэгжийг ашиглах дүрэм журам, хэл бол тэмдгийн

               тогтолцоо: мэдээллийн онолын талаас нь хэл бол томьёолбор: хэлний оршин тогтнох
               талаас нь хэл бол авианы нэгжүүдийг “бүтээн бий болгох” нийгэм хамтын дадал дүйн

               үр дүн” гэжээ.


                       Эрдэмтэн  Э.Пүрэвжав  “Хэлний  хэм  хэмжээ  нь  нийгэм  олноороо  хүлээн

               зөвшөөрсөн  харьцангуй  тогтвортой  дүрэм  журам  төдийгүй,  хэлэхүйн  ажиллагааны
               бодит байдал болон хэлний тогтолцоо, түүний хөгжлийн чиг хандлагыг тусгасан дүрэм

               журам юм гэж хэлж болно” /Э.Пүрэвжав. Монгол хэлний хэм хэмжээ. УБ., 1996,/ гэжээ.


                            Үүний сацуу хэлэнд хатуу журамлах хандлагатай хэм хэмжээ гэдэг ойлголттой
               зэрэгцэн  түүний  хөдлөнгө  шинж  хэлний  түвшин  бүрд  байдаг  бөгөөд  энэ  нь  хэлний

               хувьсал хөгжлийн гол түлхүүр гэдгийг хэлэх нь зүйтэй.


                            Энэ  тухайд  эрдэмтэд  янз  бүрийн  саналтай  байдаг.  19-р  зууны  үед  оросын

               эрдэмтэн Я.Х.Грот ийнхүү өгүүлжээ. “В начале слово допускается очень немногими:
               другие  дичатся,  смотрят  недоверчиво  как  на  незнакомца…  мало  помалому  к  нему

               привыкают и новизна его забываются: следующие поколение уже застает его в ходу и

               вполне усваивает  его” /Я.Х.Грот., Народный и литературный язык,-“Филологические
               разыскания”, т.2. Спб.,1899, стр 17/


                            Үүгээрээ  хэл  шинжээчид  хэлэнд  орж  ирсэн  шинэ  үг  хэллэг,  үзэгдэлд

               харьцангуй уян хатан хандаж хэлний байх ёстой үзэгдэл хэмээн тайлбарладаг байхад

               хэлний пуристууд /хатуу дэг журамтнууд/ үүнээс өөр үзэл баримтлалтай байдгийг бид
               мэднэ ээ.


                            Хэлний  норм  хэм  хэмжээний  тухай  хөдлөнгө  үзэл  баримтлалтай  уялдан

               хэлний хувилбарт чанарын тухай (вариантность) асуудал сөхөгдөж байгаа юм. Үнэхээр
               хэлний  вариант  буюу хувилбарууд  “амьд”  утга  зохиолын  хэлний  бас  нэгэн  түгээмэл

               56 | Хуудас
   52   53   54   55   56   57   58   59   60   61   62