Page 58 - demo1
P. 58

шинж  болох  хийгээд  хэлний  хувилбаржих  үзэгдэл  /варьирование/  гэдэг  нь  хэлний

               хөгжлийн (эволюци) зайлшгүй обьектив үр дүн байдаг. Тийм ч учраас хэлний энэхүү
               үзэгдэл  ойлголтын  тухай  “язык  изменяется,  оставаясь  самим  собой”/хэл  хувирч

               өөрчлөгдөж  гэмээнэ  хэл  болдог/ гэж зүгээр  ч нэг  ярьсан хэрэг  биш гэдэг  нь туйлын
               ойлгомжтой.



                            Хэл нь хүн төрөлхтний харилцах, мэдээлэх, хүчирхэг хэрэгсэл. Ийм ч учраас
               хэлний хүчээр хүний нийгмийн  харилцаа оршин тогтнож, бас хөгжиж хувьсаж байдаг.

               Нийгэм хөгжихийн хэрээр хэлний харилцааны үнэ цэнэ өсөж, түүний хүртээмж өргөсөн
               тэлдэг. Өнөөдөр хэлний харилцаанд орон зай, цаг хугацааны бэрхшээл багасаж, харин

               түүний мөн чанарт  ихээхэн өөрчлөлт гарч байна. Энэ  нь хэлний дотоод хүчин зүйл,

               хөгжлийн хууль зүй тогтолд гарч байгаа өөрчлөлт юм.


                            Хэлний  дотоод  мөн  чанар  хууль  зүй  тогтол  нь  түүний  хэлзүйн байгуулалд
               нарийн туссан байдаг. Хэлзүйн байгуулал нь хэлний дархлааг тээдэг чухал талбар учраас

               аль ч хэлний хэлзүйн байгуулалд нийтлэг шинж түгээмэл. Гаднын хүчин зүйлийн нөлөө
               хэлний дотоод байгуулалд тусах нь бага. Хэрвээ хэлний дотоод байгуулалд гадаад хүчин

               зүйлийн нөлөө тусаж эхэлбэл, тухайн хэлний дархлаа суларч мөхөх аюул бий боллоо

               гэсэн  үг.  Иймд  хэлийг  хайрлан  хамгаалах  хамгийн  гол  талбар  нь  хэлзүйн  байгуулал
               болно.


                            Үүнээс үүдэж хэлзүйн найруулга, түүний хэм хэмжээнд тавих шаардлага гарч

               ирдэг зүйн хэрэг. Найруулгын хэм хэмжээ гэдэг нь бичиг зохиолын хэлний хөгжлийн

               тухайн  цаг  үеийн  хамгийн  түгээмэл  хэрэглээг  журамласан  жишиг  шалгуур  билээ.
               Тэгвэл, хэлзүйн найруулгын хэм хэмжээ гэдэг нь хэлний нэгжүүдийн тухайн үе шатны

               хамгийн түгээмэл зөв хэрэглээг журамласан жишиг юм.


                            Орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэлзүйн, түүний дотор үгзүйн

               найруулгын  хэм  хэмжээнд  холбогдох  бүх  асуудлыг  бид  энэ  илтгэлд  хамруулж
               тайлбарлах  боломжгүй  учраас  хэлний  хэм  хэмжээг  зөрчсөн  байж  болох,  та  бидний

               анхаарал татсан цөөн тодорхой үзэгдлийн тухай ярих гэсэн билээ.


                            Нэг. Үгзүйн найруулгын хэм хэмжээ, хөгжлийн хандлага хоёрын зөрчлөөс хэм
               хэмжээг зөрчих тохиолдлууд гардаг. Үүнд

               57 | Хуудас
   53   54   55   56   57   58   59   60   61   62   63