Page 53 - demo1
P. 53

Хэцүү гурван чавганц

                       Хэдэр гурван өвгөн /зун, намар, өвөл, хавар/
                              Ёгтлол нь ямарваа утга санааг байгалийн аль нэг үзэгдэл, мод ургамал,

               адгуус амьтны зан төрх, үйл явдлаар дамжуулан илэрхийлдгээрээ хэлбэр, бүтэх байдлын
               хувьд хүншүүлэлтэй адилхан байдаг. Гэвч найруулгын үүрэг нь өөр юм. Хүншүүлэлд

               байгалийн нэг үзэгдлийн аль нэг шинж байдлыг амьдруулан товойлгох буюу тэр юм

               үзэгдлээс  хүнд  төрөх  сэтгэгдлийг  илэрхийлдэг  бол  ёгтлолд  амьгүй  юмсын  үйл
               хөдлөлийн үр дүн юм уу, харьцааны байдлаар хүний амьдралын хийсвэр ухагдахууныг

               зүйрлэн илэрхийлдэг. Жишээ нь: Хүний эрээн дотроо
                       Могойн эрээн гаднаа “Зүйр үг”

                       Энэ дайны эхийг зурвал

                       Эрх чөлөөний эрлэг болж
                       Хар өдрийн халуун булшинд

                       Хасан дээр суусан хэрээ байлаа. /Д. Пүрэвдорж “Хар цас”
                       Энэ мэтээр голдуу зүйрлэлийн чанартай нэвтрүүлэх гэсэн утга агуулга, сургаал,

               жишээлэн үзүүлж байгаа биет үйл үзэгдэл хоёрын төстэй талд тулгуурласан байдаг.
                       6.  Хэтрүүлэл.    Юм  үзэгдлийн  аль  нэг  шинж,  чанарыг  бодитой  байж  болох

               бололцооноос нь хэт ихэсгэн давуулсан буюу бууруулсан найруулгын ур маягийг хэлнэ.

               Хэтрүүллийг  бодит  бололцооны  талаас  авч  үзэхэд  биелэгдэх  нь  эргэлзээтэй  буюу
               бололцоо муутай байна. Найруулгад дүрслэлээ яруу болгож, хүчтэй сэтгэгдэл төрүүлэх

               зорилгоор хэрэглэнэ. Жнь: Арван зургаатай Агай шавдлыг авч ирэхэд ямар дүртэй байна
               гэвэл:

                       Цаашаа харахад нь

                       Цаад далайн жараахай тоологдом
                       Наашаа харахад нь

                       Наад далайн жараахай тоологдом
                       Цуснаас улаан хацартай

                       Цаснаас цагаан санчигтай ... “Жангар”

                       Зэлмийн асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. “Монголын
               нууц товчоо”

                       7.Төлөөлөл. Юм үзэгдэл ухагдахууныг түүнтэй нягт холбоотой өөр үгээр сольж
               нэрлэхийг хэлнэ. Төсөөлөл нь хэлний ерөнхий үзэгдэл бөгөөд нэг талаас шинэ үг бүтээх

               зам,  нөгөө  талаас  найруулгын  нэг  ур  маяг  болно.  Ийм  учраас  төлөөлөх  хэлний,
               найруулгын гэж ялган үздэг. Хэлний төлөөлөлд үгийн утга шилжин мэдрэгдэхээ нэгэнт

               52 | Хуудас
   48   49   50   51   52   53   54   55   56   57   58