Page 52 - demo1
P. 52
Чимэг үгийг утга зохиолд сэтгэлийн өнгө аяс илэрхийлэхэд хэрэглэнэ.
Жишээ нь: Өнгө зүс нь бадмаараг улаан
Үс ноос нь мяндас зөөлөн
Том биетэнд заяамааргүй номхон
Торомгор нүд нь зүйрлэшгүй амгалан
Бөх гэдэг нь хөлгийн дарвуул
Бяр гэдэг нь далайн онгоц
Мөрөөсөж буйлах нь морин хуур
Мөр нь хүртэл наасан навч /Б. Явуухулан “Тэмээ”/
4. Хүншүүлэл. Амьгүй юм үзэгдэл болон адгуусан амьтанд хүнд байх
чанар тэмдэг /үйл хөдлөл, үг яриа, мэдрэх сэтгэх/ оруулан дүрслэх найруулгын ур
маягийг хүншүүлэл гэнэ. Энэ ур маягийн аливаа амьгүй юм, үзэгдэл амьтан шиг үйлдэж
хөдөлж байгаагаар буюу хүнд байдаг өөр чанар түүнд илэрч байгаагаар тоочин өгүүлэх,
эсвэл өгүүлэгчээс уул юм үзэгдэл сонсож, ойлгож, сэтгэж чадах мэтээр хандаж, дуудаж,
асуусан байдлаар хэрэглэдэг. Жнь: Хангай дэлхий хэвээр байтал
Хүний явдал их л өөрчлөгдсөнийг
Хасын сайхан сараа
Хайрлан надад хэлж өгнө үү? /Д. Нацагдорж “Сар аа”
Урьд та ийм байсан гэж Да хүрээг харуулбал
Улаанбаатар маань элгээ хөштөл хөхөрнө байх.. /Ц. Гайтав Улаанбаатараа
харахад/
Мөн хүн амьтанд амьгүй юм үзэгдлийн шинж байдал оруулан дүрслэх
найруулгын арга бий. Жнь: Арван тавны маань сар нь хөө
Агаар тэнгэртэй дэнлүү дээ ай хөө
Арванхан тавтай Шоожоо нь ай хөө
Аав ээждээ дэнлүү дээ ай хөө /Ардын дуу “Арван тавны сар/
5. Ёгтлол. Бодит амьдралд байх ерөнхий, хийсвэр ухагдахуун, үзэгдлийг
тодорхой дүрээр тойруу замаар өөр юм үзэгдэлтэй жишин зүйрлэсэн байдлаар
илэрхийлэх найруулгын аргыг хэлнэ. Ёгтлолд биет юм үзэгдэл нь хийсвэр ухагдахууны
бэлгэ тэмдэг чанартай байна. Ёгт үлгэр, зүйр үг, оньсого зэрэг нь нэгэн зүйлийн ёгтлол
юм. Оньсого таана гэдэг нь ёгтлолын далд утгыг нээнэ гэсэн үг юм. Жнь:
Хамаргүй ам, хавиргагүй нуруу, хоёр чац, хоосон арьс /майхан/
Гунхсан гурван хүүхэн
Гуньхарсан гурван хархүү
51 | Хуудас