Page 47 - demo1
P. 47

томьёоноос, ажил үйлс, эрхлэн буй хөдөлмөртэй холбоотой холбоотойгоороо этгээд үг

               хэллэгээс  ялгагддаг  байна.    Уран  зохиолын  найруулгад  зохиолын  баатрын  ажил
               мэргэжил, хэл ярианы онцлогийг тодруулах үүргээр хэрэглэнэ. Хэтрүүлэн хэрэглэвэл

               найруулга муудаж болзошгүй.
                       9.  Ойролцоо  үг  хэллэг.  Үг  хэллэгийн  найруулгын  өнгийг  ялгаруулах  чухал

               байдаг.  Хэлний  хэрэглүүрийн  утгын,  сэтгэл  хөдлөлийн  ялгараа,  найруулгын  өнгө  нь

               үгийн сангийн болон хэлний зүйн ижил буюу ойролцоо утгат хэлбэрийг бий болгодог.
               Ойролцоо утгат үг гэдэг нь нэг ухагдахууныг найруулгын болон утга өнгө ялгараатай

               нэрлэж байгаа өөр өөр үгийг хэлдэг. В. Г. Белинский: “Нэг модны мөчрүүд хоорондоо
               адилгүй шиг нэг хэлний үгс нь ялгаатай байдаг” гэжээ. Хэчнээн олон ойролцоо үг байвч

               ив ижил бие биеэ  орлох үг гэж үгүй. Ойролцоо үг хэллэгийг зөв, оновчтой хэрэглэж

               чадсанаараа амьдралын элдэв үзэгдлийг төдий чинээ гүн гүнзгий, үнэмшилтэй, нарийн
               нягт тусгаж ялгана. Ойролцоо үг хэллэг юугаараа ялгарах вэ гэвэл:

                       1,  Бодит  юм  үзэгдлийн  тодорхой  ухагдахууны  холбоогоор  илэрдэг.  /чанах,
               хөөрүүлэх, болгох, буцалгах/

                       2. Хэрхэн хэрэглэдэг уламжлалаар илэрдэг. /үхэх,.../
                       Ойролцоо утгат  үгийг утгын, найруулгын гэж 2 хуваадаг. Утгын ойролцоо үг

               гэдэг нь утгын маш нарийн ялгаагаар зааглах ойролцоо ухагдахууныг гаргасныг хэлдэг.

               Ойролцоо ухагдахуун нь 1. Агуулгаараа ялгаатай /хэлэх- мэдэгдэх, захирах- тушаах, 2.
               Тоо хэмжээ, аль нэг шинж чанарын их багаараа ялгаатай. Бороо: аадар, шиврээ, зүсэр,

               намираа гм/
                       Найруулгын ойролцоо утгат үг гэдэг нь хоёр буюу хэд хэдэн үг нэг ухагдахууныг

               гаргах боловч найруулгын өөр өөр зүйлд хэрэглэгддэг, үүрэг, өнгө аяс нь өөр өөр байдаг.

               Жишээ нь: идэх ... /
                       10. Эсрэг үг хэллэг. Ойролцоо үгийг хоршихоос гадна эсрэг үгийг хорших буюу

               яруу хэрэглүүр, найруулгын ур маяг бий болгох арга бас их байдаг. Эсрэг үг нь ихэвчлэн
               тэмдэг нэр байх онцлогтой бөгөөд энэ нь үгийн утган дахь чанарын талтай холбоотой

               юм. Жишээ нь: /их-бага, улаан цагаан/ Эсрэг үгээр хавсран бүтээсэн яруу хэрэглүүрт

               харшуулал, харш хэлц гэж найруулгын хоёр ур маяг бий. Хоёр ухагдахууны төсөөтэй
               талыг биш харин эсрэг талыг заан илрүүлэхээр зэрэгцүүлэн тавьж дүрслэх найруулгын

               ур маягийг харшуулал гэнэ. /Дууны ая-бууны дуу, хорвоо гэдэг хоёрхон өнгө хар цагаан
               хосолно/ Харш хэлц гэдэг нь юмс үзэгдлийн уг чанарт эсрэг шинж, үйлдэл байдлыг уг

               юм үзэгдлийн шинж чанар /тодотгол болгон хэрэглэснийг хэлнэ. Энэ бол уг чанараараа
               эсрэг  тэсрэг,  учир  зүйн  үүдгээс  бие  биедээ  харш  ухагдахууныг  илэрхийлэх  үгсийн

               46 | Хуудас
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52