Page 43 - demo1
P. 43
Лекц № 7
Үгийн сангийн найруулга зүй.
Үг хэллэгийг найруулгын үүргээр нь дээд, дунд, доод өнгө аястай гэж ангилдаг.
Энэ нь үгийн санд багтах бүх үгийг дээд, дунд, доод гэж шууд хуваана гэсэн үг биш.
Тухайн үгс найруулгад ямар үүрэгтэй орж байгаараа өнгө аяс нь аяндаа тодордог байна.
Тухайн найруулгад орж буй үг нь ерөнхий шинжээрээ үгийн сангийн аль давхаргад орж
байгаатай үгийн өнгө ялгараа нь холбоотой байдаг. Найруулгын дээд өнгө аястай үг
хэллэгт ихэвчлэн бичиг зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох үг багтдаг. Доод
өнгө аястай хэллэгт этгээд завхай, бүдүүлэг, үг зэрэг бичиг зохиолын боловсронгуй
найруулгад үл тохирох үг ордог. Найруулгын дээд өнгө аястай үг хэллэгт хуучирсан үг,
шинэ үг, яруу найргийн үг, гадаад үгийг оруулан үздэг боловч эдгээр нь доод өнгө аястай
найруулгын дотор ч байж болдог. Эрдэмтэн Д.Бадамдорж: Үгийн сангийн утга зүй нь
үгийн цөм утга, шинжлэл утга, түүний өөрчлөл хувьсал, үгийн сан-утга зүйн ай:
ойролцоо, эсрэг, ижил төсөө, төрөл, олон утгат үг гэх зэргээр үгс хоорондын утгын
харьцаа, мөн хэлц үгийн утга, хоршоо, нийлмэл үг, нэр томьёоны утгыг шинжилнэ гэж
үзсэн байна.
Үгийн сангийн элдэв давхаргад хамаарах үгийн найруулгын үүргийг авч үзье.
1. Хуучирсан үг хэллэг. Орчин цагийн ярианы хэлэнд хэрэглэхээ болиод тухайн
ард түмэн нь бараг ойлгохгүй болсон тийм үг хэллэгийг хуучирсан үг хэллэг гэнэ. Үг
хэллэг дараах байдлаар хуучирдаг.
А. Тухайн үгийн нэрлэж байсан юм үгүй болсноос нум сум байлдаанд
хэрэглэхгүй болсноор ондотгох, занга, оньст, бөмбөгөн, алингар,соновтор, магнайвч гэх
мэт үгийг хэрэглэхээ болив.
Б. Тухайн нэгэн шалтгаанаар ижил буюу ойролцоо үгэндээ шахагдан
хэрэгцээнээс гардаг ёс бий. Жишээ нь: агсан авах-хүүтэй зээл авах, голилдох-нум сум
авах, саатах-суух залрах-явах.
Хуучирсан үг хэллэг найруулгын ямар үүрэгтэй вэ гэвэл:
1. Түүхийн юм үзэгдлийг заан нэрлэхийн зэрэгцээгээр өнгөрсөн үеийн ерөнхий
амьсгал, дэвсгэр хөг оруулах үүргээр хэрэглэдэг.
2. Уран зохиолын баатрын хэл ярианы онцлогийг гарган уг баатрын тухай
тодорхой төсөөлөл гаргахын тулд хэрэглэнэ.
3. Үг ярианд сүрлэг ёсорхуу, ойр зуурын ярианаас эрс ялгаатай, бичиг судрын уур
амьсгал оруулах зорилгоор хэрэглэж болдог.
42 | Хуудас