Page 38 - demo1
P. 38

Тэгвэл эрдэмтэн Д.Отгонсүрэн:

                       -  Үгийн  сангийн  найруулгын  алдаа:  үгийн  сангийн  алдаа  нь  найруулга  зүйн
               үндсэн  гурван  шаардлагын  нэг  болох  "үгийг  оновчтой  хэрэглэсэн"  эсэхэд  холбогдох

               алдаа юм. Үгийн сангийн найруулгын алдаанд үгийн олон утгыг зөв сонгоогүй, илүүц
               үг хэрэглэж, нэг үгийг ойрхон давтаж нуршсан, хэвшмэл хэлц хэллэгийг зөв хэрэглээгүй,

               хуучирсан  үг  хэллэг,  этгээд  бүдүүлэг,  хар  ярианы,  албархаг  үг  хэллэгийг  зүйд  эс

               нийцүүлэн, буруу хэрэглэсэн зэрэг алдаа орно.
                       -  Хэлзүйн  найруулгын  алдаа:  Тухайн  хэлний  хэлзүйн  дүрмийн  хэв  хэмжээг

               гажсанаас үүссэн найруулгын алдааг найруулгын хэлзүйн буюу дүрмийн алдаа гэдэг.
               Угтаа найруулга зүйн үндсэн шаардлагын нэг болох "хэлний зүйгээр зөв хэлбэржсэн

               байна" гэснийг зөрчсөн алдаа юм. Дүрмийн буюу хэлзүйн найруулгын алдаанд үгийн

               хэлний  зүйн  утгыг  оновчгүй  хэрэглэсэн,  өгүүлбэрийн  гишүүдийн  байрыг  буруу
               байрлуулсан,  үйлийн  цаг,  хэв  байдлын  утгыг  буруу  гаргасан,  үгсийн  аймгийн

               найруулгын үүргийг оновчгүй илтгэсэн зэрэг алдаа орно.
                       - Баримт сэлтийн алдаа: Өгүүлж байгаа үйл явдал, хэрэг тохиолдолд холбогдсон

               баримт, үзэгдэл юмсыг мэдэхгүйгээс болж гардаг байна гээд найруулгын ийм алдаанаас
               болж бичиж байгаа зүйл үнэмшилгүй хийсвэр хуумгай болдог гэжээ.

                       -Учир шалтгааны алдаа: Учир шалтгааны ухаан бол сэтгэлгээ хэлтэй холбоотой

               сэтгэхүйн  тухай  шинжлэх  ухаан  юм.  Найруулгын  учир  шалтгааны  алдаа  бол
               сэтгэлгээний  гол  хууль  болох  адилтгал,  эсрэгцэл,  гурав  дахийг  ангилах,  хангалттай

               үндэслэгээний  хуулийг  зөрчсөнөөс  үүсдэг.  Өөрөөр  хэлбэл  өгүүлэгч  этгээд  өгүүлж,
               бичиж байгаа зүйлийнхээ холбоо дэс дарааг алдсанаас үүснэ.

                       -  Утгын  алдаа:  дээр  дурдсан  алдаанаас  гадна  зохион  бичих  найруулан  бичих

               зэрэгт утгын алдаа гардаг. Утгын алдаа нь уг сэдвийг сонгон аваад бичиж байхдаа уг
               зохиол,эх сэдэвт байсан утга санааг өөрчилснөөс үүсдэг алдаа юм гээд уран зохиолын

               найруулгын тусгай асуудал болох учраас яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдааг тусад
               нь авч үзэх ёстой гэжээ. /Д.Отгонсүрэн. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл. УБ., 1972. 5-р/

                       МУИС-ийн багш, эрдэмтэн М.Базаррагчаа "Монгол хэл. 9-р анги" сурах бичигт

               "Найруулбар нь хэрэг явдлын тухай 1. Оновчтой 2. Энгийн 3. Уран 4. Цэгцтэй өгүүлбэл
               зохино" гээд "Хэлний нэгжийн утгыг эс үнэлбэл түүнийг сонгон найруулах чадвар мөхөс

               болоход хүрдэг ажээ. Үг тэргүүтнийг сонгон найруулах нь авах гээхийн ухаан болно.
               Гээхийг гээж эс чадвал найруулгын алдаа гэж болдог байна" гээд дараах найруулгын

               алдаа байна гэжээ. Үүнд:
                       1. Зөв-оновчтой байх ончийг хангаагүй-буруу дутуу

               37 | Хуудас
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43