Page 35 - demo1
P. 35
3. яруу сонсголонтой
4. гоо зүйн хэм хэмжээг харгалзан үзсэн байх ёстой гэжээ.
МУИС-ийн багш, эрдэмтэн М.Базаррагчаа "Монгол хэл. 9-р анги" сурах бичигт
"Найруулбар нь хэрэг явдлын тухай
1. Оновчтой
2. Энгийн
3. Уран
4. Цэгцтэй өгүүлбэл зохино" гэсэн байна.
Эрдэмтэн Ч.Чойсамба бичвэрт тавигдах үндсэн шаардлага бол:
1. Тодорхой ойлгомжтой
2. Сонирхолтой
3. Аль болох хураангуй
4. Үг сонголт сайтай
5. Гоо зүйн хэм хэмжээнд тохирсон, учир зүйд нийцэхүйц байх ёстой хэмээжээ.
Оросын эрдэмтэн Т.И.Чижова найруулга зүйн шаардлагыг
1. Утга зүйн шаардлагыг зөрчсөн алдаа
• Үгийн өнгө аяс зөрчсөн
• Үг давтсан алдаа
• Ойролцоо утгатай, эсрэг утгатай, төсөөт утгат үгийг
найруулгад буруу хэрэглэсэн
• Үгсийн холбоог зөрчсөн алдаа
• Өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан алдаа
2. Үүргийн шаардлагыг зөрчсөн алдаа
• Хар ярианы үгийг хэрэглэсэн алдаа
• Сэтгэлийн өнгө аясыг буруу хэрэглэсэн алдаа
• Нутгийн аялгууны хэл хэрэглэсэн алдаа
• Мэргэжлийн үг, нэр томьёо,албан үг хэллэгийг буруу
хэрэглэсэн алдаа
3. Гоо зүйн шаардлагыг зөрчсөн алдаа гэж ангилжээ.
• Олон утгат үгийг буруу хэрэглэсэн өгүүлбэрийн хэвшмэл
хэв маягийн алдаа
• Үг илүүдсэн алдаа
• Үг дутаасан алдаа
34 | Хуудас