Page 39 - demo1
P. 39
2. Эмх-цэгцтэй байх ончийг хангаагүй эмх цэгцгүй-нуршуу
3. Уран–яруу байх ончийг хангаагүй болхи-гажуу
4. Энгийн-ойлгомжтой байх ончийг хангаагүй тодорхой бус-зохисгүй Эрдэмтэн
Ш.Барайшир найруулга зүйн алдааг
1. Үгийг буруу сонгосноос утга гажуудуулах алдаа
2. Хар ярианы буруу хэвшсэн үг хэллэгийг утга зохиолын хэлний боловсронгуй
найруулгад хутган оруулах
3. Тохиромжтой үг хэллэг байсаар байтал огт шаардлагагүй газар гадаад үг
хэллэгийг хэрэглэх
4. Хэрэггүй буюу илүү үг нуршин бичих
5. Тогтсон нэр томьёо, үг хэллэгийг дур зоргоор өөрчлөх
6. Өгүүлбэрийн гишүүдийн тогтолцоог алдуулах алдаанууд байна
гэжээ./Ц.Сүхбаатар.Хэл соёлын тулгамдсан асуудлууд. "Найруулгад эрхэмлэх зүйл".
УБ.,2002, 1-р, х. 5/
Эрдэмтэн Ч.Чойсамба:
1. Тэмдэгтийн алдаа
2. Давталтын алдаа
3. Хэлзүйн алдаа
4. Гоозүйн алдаа
5. Учирзүйн алдаа
6. Утга ялгах үүрэгтэй үг орхих алдаа
7. Үг буруу сонгох алдаа
8. Үг буруу байрлуулах алдаа
9. Баримтын алдаа
10. Гарчиг эх бичвэр зөрчилдсөн алдаанууд байна /Ч.Чойсамба. Сонины хэл
найруулга. Уб., 2000. 21/хэмээн тоочжээ.
Оросын эрдэмтдээс найруулгын алдааны талаар өгүүлсэн бичсэн ном зохиолууд
олон байдаг. Сүүлийн жилүүдэд энэ талаар өгүүлсэн хэвлэлийн ажилтан, хэл бичиг уран
зохиолын ангийнханд зориулсан ном сурах бичиг гарын авлага захиалгаар нийлүүлэх
болсон бөгөөд ялангуяа интернэт номын сангуудад эдгээрийн зарим нь шууд нээлттэй
байдаг явдал туйлын ач холбогдолтой хэрэг юм. Жишээ нь В.А.Маманов, Д.Э.Розенталь
нарын "Орчин цагийн орос хэлний практик найруулга зүй", Голуб, Д.Э.Розенталь нарын
"Секреты стилистики" зэрэг олон онол аргазүйн бүтээлүүд гарсан билээ. Ялангуяа К.И.
Белинский нарын "Утга зохиолыг хянан найруулах" номд сонин хэвлэлд гарч байгаа
38 | Хуудас