Page 51 - demo1
P. 51

төлөөлөл, тойруулал, зөөлрүүлэл, егөөдөл, учир зүйг эвдэх, харьцааны дүрслэл гэсэн ур

               маягтай байна.
                       Зүйрлэсэн ур маяг

                       1.  Зүйрлэл.  Юм  үзэгдлийн  аль  нэг  шинжийг  ялгаруулан  тод  томруун  болгож,
               тодорхой төсөөлөл  төрүүлэх  зорилгоор  өөр  төстэй  юм  үзэгдэлтэй  зэрэгцүүлэн  тавьж

               дүрслэх найруулгын ур маягийг зүйрлэл гэнэ. Монгол хэлний зүйрлэл юм үзэгдлийн

               адил төстэйг илтгэх шиг, мэт, адил, өөргүй, чинээ, магад гэх зэрэг үгийн тусламжтай
               бүтэхээс гадна өгүүлбэрийн ерөнхий утгаар адил төстэйг илтгэсэн байж болно.

                       ... Дугтуйд багтах цаас чинь хаврын нар шиг аятай
                       Дуслын чинээ бэх чинь зуны бороо шиг тустай

                       Дурайсан хар үсэг чинь намрын тариа шиг шимтэй /Ц. Дамдинсүрэн “Янагийн

               захидал”/
                       Хулгана  нүдтэй,  үхэр  гэдэстэй,  буур  тавагтай,  туулай  хамартай,  луу  биетэй,

               могой  сүүлтэй,  морин  зогдортой,  хонины  ноостой,  бичин  бөхтэй,  тахиа  цомцогтой,
               нохой духтай, гахай соёотой “Тэмээний домог”

                       2. Адилтгал.  Юм үзэгдлийн аль нэг шинжийг товойлгон тодруулах зорилгоор
               түүнтэй төстэй өр юм үзэгдлийн нэрээр утга шилжүүлж нэрлэх найруулгын ур маягийг

               адилтгал гэнэ. Адилтгал бол далд зүйрлэл юм. Жишээ нь:

                       Урагш хойш явж ирвэл умбах шавар, битүү ой шалгарч, цатгалан могой шургах
               завсаргүй бэрх шугуй тул Тэмүүжинг мөрдөж олж чадсангүй. “Монголын нууц товчоо”

                       Ивээлт нарны цацрал алтан эрдэнэ
                       Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ

                       Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ

                       Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
                       Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ

                       Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
                       Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ

                       Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ

                       Эрхт ардын эв нь ган эрдэнэ
                       Эх орон минь есөн эрдэнэ  /П. Бадарч “Есөн эрдэнийн орон”/

                       3.  Чимэг  үг.  Аливаа  зүйлийн  утга,  шинжийг  маш  тодорхой  чихнээ  чимэгтэй
               болгох  зорилгоор  хэрэглэдэг  онцгой  маягийн  уран  яруу  тодотголыг  чимэг  үг  гэнэ.

               Тодотгол болгон чимэг үг болдоггүй. Хүрэн дээлтэй хүн /тодотгол/
                       Чийрэг хүрэн гартаа болд царил атгаад /чимэг үг/

               50 | Хуудас
   46   47   48   49   50   51   52   53   54   55   56