Page 55 - demo1
P. 55
Борвийг нь сунгаж
Эмээлийн дөрөөнд хүргэсэн /”Монголын нууц товчоо”
- Юу гэнээ шархадсан гэв үү?
- Тэгсэн. Нэг сум бараг өнөөхийг нь онох дөхсөн шүү.
Зөөлрүүллийн зэрэгцээ үүний эсрэг чангаруулалт гэж нэрлэж болохоор хэв маяг
бий. Энэ нь зориуд нэгэн утга санааг хүч оруулан эрчимжүүлэх буюу бүдүүлэг үг хэллэг
хэрэглэж өгүүлж буй зүйлдээ эгдүүцэл дургүйцэл, үл тоомсорлол, үзэн ядсан хандлагаа
илэрхийлнэ. Жишээ нь: Муу золиг! Олгой хорхой шиг нялцгай болоод хорт амьтан чи
сайхан мэдээрэй. /Д. Намдаг “Цаг төрийн үймээн”
10. Егөөдөл. Үг хэллэгийг үгсийн сангийн шууд утгынх нь эсрэг утгаар
хэрэглэж, ингэснээрээ гаднаас нь харахад сайнаар буюу жирийн хэлсэн мэт боловч угтаа
муугаар егөөдөж шүүмжлэх санаа илэрхийлэх найруулгын ур маягийг хэлнэ. Жнь:
Нар сарыг гэртээ мандуулаад
Навч цэцгийг хотондоо ургуулаад
Нүцгэн сууж явган жаргаарай. /Монгол ардын аман зохиол/
Егөөдөл битүүхэн дооглосон буюу алиалан шоглосон чанартай
байна. Егөөдөл сайн сэтгэлийн нөхөрсөг, уйтгар гунигтай, ширүүн гашуун,
хилэгнэсэн догшин зэрэг хүний сэтгэлийн олон өнгө аясыг илэрхийлнэ. Үгийн үндсэн
утга нь тухайн тохиолдолд хэрэглэгдэж байгаа утгатай мөргөлдөж харшсанаас бодит
баримтын ахуйдаа сөрөг байх шинжийг товойлгон гаргаж өгдгөөрөө дүрслэл сайтай
байдаг. Жишээ нь:
Зарлал: Авчирсан айраг нь устай, зарсан ааруул нь хүчтэй гэсэн
шүүмжлэлийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч тодорхой ажил зохиож ийм дутагдал
дахин гаргуулахгүй байхаар тогтсоны гадна цагаан идээгээр хойшид үйлчлэхгүй
болсныг анхааруулъя.
10. Учир зүйг эвдэх. Хошин инээдмийн буюу егөөдлийн зорилгоор үг ярианы
учир зүй, логик холбоог зориуд зөрчих найруулгын ур маягийг хэлнэ. Жишээ нь:
Хөхөө хаяанд донгодохоор нь хүйдсээр цохиод алчихлаа.
/Далан худалчийн ярианаас/
11. Харьцааны дүрслэл. Утга шилжүүлэн дүрслэхдээ огт өөр утга оруулах биш,
харин ялгаатай ойролцоо утгат үгсийн илэрхийлэх нэг ухагдахууныг өөр өөр хэрэглэн
уг санааг улам нягтруулан ойртуулж дүрслэх найруулгын ур маягийг хэлнэ. Өрнүүлэлц,
бууруулалт гэсэн хоёр зүйлийн ур маяг бий.
54 | Хуудас