Page 15 - demo1
P. 15

я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх
               үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг i үсгээр

               тэмдэглэв.)


               я-iа

               е-iэ, iө
               ё-iо

               ю-iу, iү
               энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.



               Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ.
               Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.





               Юу, яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь:

               Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.

               Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмнэ.
               Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт.

               Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ.
               Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт.



               Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй,
               тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.

               Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл:
               яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.

               Балархай эгшиг үгийн эцэст орохдоо


               Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно.

               Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна,

               ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.




               14 | Хуудас
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20