Page 11 - demo1
P. 11
Улсын Төрийн шагналт, гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, Профессор Ш.
Чоймаа галиг үсгийн тухайд бичжээ.
Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторх санскрит хэлний тарнийн үгийг аль
галnгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич
Ц.Дамдинсүрэн гуай бас бичсэн.
Ийнхүү Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс
орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол бичгийг Төрийн бичиг
болгож мянган жилийн тэртээгээс өдгөөг хүртэл өртөөлөн ирснийг цухас өгүүлэхийн
ялдамд санал бодлоо олонтойгоо хуваалцъя.
Саяхан Улсын их хурлын нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төсөл
санаачлан боловсруулсныг талархан дэмжиж буйгаа илэрхийлэхийн хамт уг хуулийн
төслийг олон нийтээр хэлэлцүүлэн саналыг сонсож буйтай холбогдуулан бодол саналаа
томьёолон тодорхойлж хэлье.
10 | Хуудас