Page 6 - demo1
P. 6

4.      Тод  үсэг.  Мөн  л  монгол  бичигт  тулгуурлан  уг  бичгээ  өөрчлөн  сайжруулах

                зорилгоор  1648  онд  Зая  банди  Намхайжамц  (Огторгуйн  далай)  цэг  тэмдэг  нэмж
                тодорхой үсэг буюу “Тод үсэг”-ийг зохиожээ. Тод үсгийг Ижил мөрнөөс Хөх нуур, Эзнэ

                гол хүртэлх газар нутаглан сууж байсан ойрадууд хэрэглэж байсан бөгөөд Шинжааны
                ойрадууд саяхан болтол хэрэглэж байсан юм.



               Тод  үсэг  7  эгшиг,  19  гийгүүлэгчтэй.  Үүнээс  гадна  тод  үсэгт  урт  эгшгийг  эгшгийг
               давхарлан  бичих,  ар  талд  нь  зураасаар  гэсэн  хоёр  аргаар  тэмдэглэж  байжээ.  Мөн

               самгарди, төвд хэлээр бичихэд зориулсан тусгай галиг үсгийн систем байдаг юм.
               5.      Вагиндрагийн үсэг. 1907 онд буриадын хамчин Агваандорж гэдэг хүн зохиосон

                нэгэн үсэг зохиож, Санкт-Петербург хотноо хорголжин бараар цутгуулж, хэдэн ном,
                цагаан толгойг хэвлүүлснийг   Вагиндрагийн үсэг (Агваан гэдгийг самгардиар Вагиндра)

                хэмээн  нэрлэх  болжээ.  Энэ  үсгийн  тухайд  бол  монгол  бичиг,  тод  үсгийн  бичилбэрт
                тулгуурлагдсан бөгөөд буриад аялгууг үндэс болгосон байна. Гэхдээ үгийн эхэнд, дунд,

                адаг хэмээн ялгадаггүй, их, бага үсэг гэж байдаггүй онцлогтой.  Энэ бичгийн дурсгалд
                1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар хэвлэн гаргасан хэл,

                аман  зохиолын  номууд  орно.  Дэлхийн  I  дайныг  хүртэл  орон  нутгийн  шинжтэй

                хэрэглэгдэж байгаад орхигджээ.


               6.      Соёмбо үсэг. Монгол үсэгтэй шууд үүслийн холбоогүй боловч монголчууд бий

                болгон хэрэглэж байсан 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо үсэг”
                гэж нэгэн үсэг бий. Соёмбо гэдэг нь самгарди хэлээр “өөрөө аяндаа бий болсон гэгээн

                үсэг”  утгатай.  Занабазар  зохиосон  зорилгоо  түрүү  үед  орчуулсан  ном  зохиолын
                орчуулгыг  шүүн  засаж  дахин  хэвлэх,  гадаад  хэлний  үгийг  нарийсган  тэмдэглэх

                бололцоог улам сайжруулахыг эрмэлзсэн болно гэжээ. 90 орчим үсэгтэй, зүүнээс баруун
                тийш  үгийг  үе  үеэр  нь  бичдэг  боловч  заримдаа  дээрээс  нь  доош  бичсэн  баримт

                тааралддаг. Хичээнгүй, таталган, эвхмэл гэсэн гурван хэлбэртэй боловч бичихэд нэлээд
                төвөгтэй  учир  төдий  л  удаан  хугацаанд  өргөн  дэлгэр  хэрэглэгдсэнгүй.  Одоо  соёмбо

                бичгийг хана, хэвлэлийн чимэглэлд өргөн хэрэглэдэг.


               7.      Хэвтээ дөрвөлжин бичиг. Өндөр гэгээн Занабазар Төвд цагаан толгойд үндэслэж

                соёмбо  үсэгтэй  бараг  нэгэн  зэрэг  зохион  боловсруулжээ.  70  шахам  үсэгтэй,  зүүнээс
                баруун тийш үгийг үе үеэр нь таслан бичнэ. Энэ бичгийг анх эрдэмтэн П. С. Паллас 1801

                онд Санкт-Петербург хотноо хэвлүүлсэн номдоо цагаан толгойн хуулбарыг нь хавсарган




               5 | Хуудас
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11