Page 8 - demo1
P. 8
Лекц 2
Монголчуудын хэл ярианы өв уламжлал
Их эзэн Богд Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол үндэстэн
(Монгол угсаатан ) гэж оршин байх үндсийг тавьсан XIII зууны эхнээс эхлээд монгол
бичгийг монгол хэл, аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирсэн нь түүхэн үнэн.
Өгүүлэн буй тэр л үеэс Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс
Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж үздэг. Үүнээс Төрийн албан
ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг агаад
Монголчууд эхэндээ уг бичгийг "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан аж.
Түүнчлэн монгол бичгийн онцлог шинжүүд хийгээд бусад монгол түүхэн бичгүүдээс
ялгах зориулалтаар босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг гэж олон
янзаар нэрлэх явдал ч байсан хэмээдэг. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ
онцлогтой ба мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй байдаг.
Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь XIII зуунд урласан Санкт-
петербург хотын Эрмитажид хадгалагдаж буй Чингисийн чулууны бичиг хэмээн
эрдэмтэд, судлаачид үздэг. Мөн түүнчлэн Ватиканы нууц архивт байгаа 1246 онд Гүюг
хаанаас Ромын Пап ламтанд илгээсэн албан захидал, Парис хотноо хадгалагдаж буй 1295
онд Ил хан Аргунаас Францын ван Гоо Филиппэд илгээсэн захидал, Дэлхий нийтийн
энх амгалангийн тухай агуулга бүхий 1295 онд Ил хан Өлзийтөгс Францын ван Гоо
Филиппэд илгээсэн албан захидал нь Ватикан, ОХУ, Франц, Хятад, Солонгос, Иран
зэрэг улс оронд уг эхээрээ монгол бичгээр хадгалагдан буй нь зөвхөн монголчуудын
хэл бичиг , түүх соёлын дурсгал болоод зогсохгүй дэлхийн дипломат харилцааны
түүхэн баримтууд юм.
Монгол Их Гүрэн мөхсөний дараах хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол,
орчуулгын ажил тасралтгүй үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон
сүмийн нуранхай суваргаас олдсон 211 гар бичмэл хуудаснуудын боодол гэрчилж буйг
тэмдэглэлтэй.
XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болж
тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүш бол XVI зууны
7 | Хуудас