Page 3 - demo1
P. 3
Алтай язгуурын томоохон хэлний нэг монгол хэлний холын төрөл хэлэнд түрэг, манж
түнгүс, солонгос, япон хэлийг оруулах хандлагатай байна. Харин ойрын төрөл хэлэнд
өвөр монгол, ойрад монгол, буриад монгол, монгор, могол, дагур, дунсян, бао-ань, уйгар
хэлнүүд багтана. Гэхдээ Алтайн нэгдмэл өвөг хэл байсан уу?, Түрэг, Монгол, Манж
Түнгүс зэрэг төрөл хэлнүүд чухам хэдийд салсан бэ?, Алтай язгуурын хэлэнд багтах
хэлнүүд нэгдмэл өвөг хэлнээсээ хэрхэн салбарласан бэ? гэх мэт шийдвэрлэж хараахан
чадаагүй асуудал бий.
Дээрх асуудалд хариу олох гэж гадаад, дотоодын олон эрдэмтэд судалгаа шинжилгээ
хийж, төрөл хэлний 4 шинжийг батлах оролдлого хийж буй боловч нэг мөр дүгнэлтэд
хүрч хараахан чадаагүй маргаантай хэвээр байгаа боловч “Алтай хэл шинжлэл” хэмээх
биеэ даасан салбар, чиглэл бий болсон байна. Хэрэв дээрх 3 асуудал шийдэгдвэл Монгол
хэлний гарал үүсэл тодорхой болох юм. Ямар ч атугай монгол хэл нь Алтай язгуурын
өвөг хэлнээс салбарлан гарч авианы тогтолцоо, үгийн бүтэц, хэл зүйн хэлбэр, өгүүлбэр
зүйн байгуулал, үгсийн үндсэн сангийн талаар биеэ даасан онцлог шинжийг хадгалсан
олон мянган жилийн баялаг түүхтэй нэн эртний 22 хэл бөгөөд олон мянган жилийн
түүхэн хөгжлийн явцад:
1. Өвөг монгол хэл.Энэ нь өвөг Алтайн хэлнээс монгол хэл бие даан салсан тэр
цагаас эхэлж байна. Энэ үеийн хэлний онцлог шинжийг агуулсан баримт олддоггүй
боловч түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үүднээс эрдэмтэд энэ үеийн хэлний
онцлогийг тодорхойлсон байна.
2. Эртний монгол хэл. Өвөг монгол хэлний сүүлч үе барагцаалбал IX,X зуунаас
XI,XII зуун хүртэлх үеийг хамруулан авч үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоёр
гол аялгуутай байсан бололтой.
3. Дундад үеийн Монгол хэл XI,XII зуунаас XVI,XVII зуун хүртэлх үе.Энэ үеийн
монгол хэл өмнөд, төв, өрнөд гэсэн гурван том аялгуунд хуваагдаж байсан байна.
Дундад үеийн монгол хэлний онцлог шинжийг судлахад тэр үеийн бичгийн дурсгалууд
хадгалагдан үлдсэн нь чухал боломжийг олгож байна. Энэ үеийн анхны бичгийн
дурсгалд 5 мөр бичээс бүхий 20 гаруй үгтэй гэрэлт хөшөө орно. Мөн Пагва ламын
зохиосон дөрвөлжин бичгээр тэмдэглэгдсэн дурсгалууд, “Монголын нууц товчоо”
хэмээх алдарт бүтээл, Гүюг хааны тамганы бичиг, 1240 оны хятад, монгол бичээсний
2 | Хуудас