Page 5 - demo1
P. 5
бичээч хүн морины явдал дунд элчийн хэлсэн үгийг алдалгүй тэмдэглэх боломжтой тул
“түргэн бичиг” хэмээх нь бий. Нийт 20 үсэгтэй. Үгийн эхэн, дунд, адагт өөрөөр
бичигддэг. Нутгийн аялгууны үгийг тэмдэглэхэд туйлын тохиромжтой.
Одоогоор бидэнд тодорхой мэдэгдэж байгаа баримтаар монгол бичгийн хамгийн эртний
дурсгал нь “Чингисийн чулууны бичиг” юм. Ийм нэрээр алдаршсан боловч Чингистэй
шууд холбоогүй, харин Есүнгэ мэргэн 335 алд газар харваж оносны дурсгалд зориулан
1225 онд босгосон тухай таван мөр бичээс бүхий гэрэлт хөшөө юм. Монголчууд түүхийн
олон зуун жилийн турш энэ л бичгийг зонхилон хэрэглэж иржээ.
Өөрчлөлт шинэчлэлтийн үеэс монгол бичгээ сэргээн хэрэглэх талаар төр засгаас ихээхэн
анхаарч олон талт арга хэмжээ авч явуулснаар тодорхой үр дүнд хүрч байна.
2. Дөрвөлжин үсэг. 1269 онд Төвөдийн лам Пагва лам Лодойжалцан (1235-1280)
Хубилай хааны зарлигаар төвд үсэгт тулгуурлан зохиожээ. Дөрвөлжин бичиг нь төвд
үсгийн ёсыг баримтлан үе, үсгээр таслан бичих зарчмыг хадгалсны дээр уйгуржин
монгол бичгийн адил дээрээс доош бичдэг ёс, самгарди бичгийн үсэг холбох зурлага,
эгшиг дагуулах дүрэм зэргийг анхаарсан хэмээн хэл судлаачид үздэг байна. 44 үсэгтэй
дөрвөлжин үсэг нь хуучин монгол бичигт тодорхойгүй байсан о, у, ө, ү, га, ха, ца, ча
гэсэн тэмдэгтүүдийг ялган, төвөдийн үсэгт байхгүй нэлээд тэмдэгтийг зохиох буюу
самгарди үсгийг дуурайлган хэрэглэсэн бололтой юм.
Энэ бичгийн тухайн үед улсын албан ёсны бичиг болгож төр, шашны хүрээнд хэрэглэж
байсан бөгөөд зарлиг, тамга, зоос, цаасан мөнгө гаргах зэрэгт энэ бичгээр бичиж байсан
байна. Энэ бичгийн дурсгал болж хад чулуун дээр сийлсэн дурсгал болон “Субашид”
зэрэг том сургаалын ном зохиол барлан хэвлэж байсан нь бидний үед хүрч иржээ.
3. Галиг үсэг (Али гали). XIV зууны үед бурхны шашны ном зохиолыг төвд,
энэтхэгээс ихээхэн орчуулах болсон соёлын харилцааны хөгжлийн хэрээр гадаад үг,
нэрийг монгол бичгээр тэмдэглэх шаардлага гарахад 1587 онд харчины Аюуш гүүш
монгол бичигт галиг үсэг буюу гадаад үг тэмдэглэх тусгай үсэг зохион боловсруулсан
тул монгол бичгээр самгарди (эртний энэтхэгийн номын хэл), төвд, нанхиад зэрэг гадаад
хэлний үгийг тэмдэглэх бололцоотой болжээ. Галиг үсэг гэж аливаа улсын үсэг бичиг,
үг яриаг өөр нэг үсэг бичигт шинжилгээний үндэстэй нарийн тооцоолон буулгахыг
хэлнэ.
4 | Хуудас