Page 9 - demo1
P. 9

Монголын  орчуулгын  түүхэнд  их  зүйл  бүтээснээс  гадна  энэтхэг,  түвд  үгийг  монгол

               бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргасан хэмээдэг.


               Аюуш гүүшийн  шавь нар 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны
               бичээсийг сийлэлцсэн гэх бөгөөд  Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор

               байдаг  “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэцэн дайчин хиа,
               багш байсан бололтой.


               Аюуш  гүүш Юань улсын үед Шаравсэнгийн монголчилсон “Хутагт  Банзрагч хэмээх

               таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн “Хутагт
               цагаан шүхэрт”, “Хар хэлэн нэрт” зэрэг номыг XVI зуунд монголчилсон аж.


               Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр

               эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай юм билээ.

               Ер  нь  хэлний  авиаг  шинжлэн  судлах,  сурч  мэдэхийн  тул  тусгай  нарийн  тэмдэгт

               үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци хэмээдэг. Үүнээс  гадна

               уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци
               буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Аливаа тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой

               нь тэмдэглэх галиг үсгийг авиа зүйн галиг үсэг  хэмээдэг.  Эдүгээ дэлхий дахины олон

               улсад  галиг  үсэг  хэрэглэхдээ  латин цагаан  толгойн  үсгийг  суурь  болгож  түүнд  олон
               нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншил ч   буй  билээ.


               Бид  монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэж ирсэн.  Монгол бичгийн
               бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг ба  гэхдээ бид Англи хэл дээр ч бичлэг, дуудлага

               хоёр зөрүү ялгаатай  байдгийг  мэдэж буй .  Энэ нь Англи хэлийг дэлхийн олон нийтийн

               харилцааны  гол  хэл  болоход,  хэрэглэхэд  ямар  ч  саад  нөлөө  үзүүлээгүй  байгаа  юм.
               Үүнтэй  адил    Монгол  хэлний  дүрэм,  эгшиг  зохицох  ёсыг    мэдвэл    бичлэг  болон

               дуудлагын зөрүүг ойлгоход  хэцүү биш ээ . Монгол бичгээр  ямар ч гадаад хэлний үгийг
               дуудлага  болон  бичлэгээр  нь  зөв  тэмдэглэх  бүрэн  боломжтой.  Монгол  бичиг  нь

               нийгмийн хэрэглээний шаардлагыг төгс хангасан бичиг  бөгөөд жишээлэхэд: Монгол

               бичигт  ёслол хүндэтгэлд хэрэглэх хичээнгүй хэлбэр, яаруу давчуу үед  хэлсэн болгоныг
               тэмдэглэх  түргэн буюу таталган хэлбэр,  урлал чимэглэлд хэрэглэх олон зүйл эвхмэл

               хэлбэрүүд нь тогтолцоотой хөгжиж ирсэн аж.


               1587  онд  Харчины  Аюуш  гүүш  монгол  бичгийн  галигийн  тогтолцоог  зохион
               боловсруулсан  ажээ.  Аюуш  гүүшийн  зохиосон  галиг  үсгийн  тогтолцоо  нь  хожмын

               8 | Хуудас
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14