Page 10 - demo1
P. 10

хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн агаад  тухайлбал  Их,  бага таван ухааны

               үлэмж  арвин  ном  судрыг  төвд  хэлнээс  монгол  хэлэнд  саадгүй  орчуулах  нөхцөлийг
               бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн нь түүний  гавьяа

               юм.


               Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн
               үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой

               хэмээн үздэг.


               Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үе
               шат  болгон   үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж буй

               билээ.


                Тэрхүү  хөгжлийн  үечлэлийн    онцлогийг  монголч  эрдэмтэн  Г.Д.Санжеев  ”Монгол
               хэлнүүдийн харьцуулсан хэл  зүй” хэмээх номдоо:  “Нэгдүгээр  үе нь 13  дугаар зууны

               эцсээр  төгссөн  бөгөөд  энэ  үед  монгол  бичиг  үсгийг  гол  төлөв  төрийн  бичиг  хэрэгт
               хэрэглэж байжээ. ...  Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны

               эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн

               бичиг  хэрэгт  үргэлжлэн  үйлчилж  мөн  бурхан  шашны  ном  судрыг  монгол  хэлэнд
               орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн

               адил уйгур үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр
               байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгуржин монгол үсэг гэж нэрлэдэг

               байна. Хуучин монгол бичгийн хэлний хөгжлийн гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс

               17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь
               үлэмжхэн  өөрчлөгдсөн  байна.  ...Энэ  бүгдийн  үрээр  сонгодог  монгол  бичгийн  хэл

               бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон
               хэрэглэж  БНМАУ-ын  монголчууд  одоо  хүртэл  хэрэглэсээр  байна”    хэмээн

               тодорхойлсон байдаг.


               Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход
               монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн

               агаад  Билгүүн  номч  академич    Бямбын  Ринчен  гуай    “Аюуш  гүүшийн  галиг  үсэг
               зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн

               цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр

               галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ”  хэмээн  Монгол



               9 | Хуудас
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15