Page 4 - demo1
P. 4
цөөн монгол үг, “Мөнх хааны гэрэлт хөшөө, XII-XIV зууны үеийн Араб-Монгол, Перс-
Монгол толь бичиг зэргийг оруулж болно.
4. Орчин цагийн Монгол хэл / XVII зуунаас одоог хүртэл/ хэмээх 4 үе шатны
онцлогийг дамжин хөгжиж иржээ.Баримт дурсгал арвин болох нь тодорхой юм. Орчин
цагийн монгол хэл, аялгуунуудад Төв монгол хэл гол цөм нь болж байна. Манай улсын
ойрад, буриад нараас бусад нь үүгээр ярьдаг, зонхилох аялгуу нь халх аялгуу юм. Мөн
дархад, сартуул, дариганга зэрэг аман аялгуунууд багтана.
“Хэл бохирдвол сэтгэл оюун бохирддог” хэмээсэн ардын маань гэгээн сургаал байдаг.
Манай нэг яруу найрагчийн хэлсэнчлэн “Монгол сэтгэл, монгол ухаанаа алдах тутам
монгол хэлээ алдаж, хэлээ алдах тутам хүнээ алдаж байна уу даа” гэснээс санаа авч
монгол сайхан хэлээ хэрүүл, зодоон, зөрчил тэмцлийн хэл, “Эрлийз” хэл болголгүй
төрөлх ариун байдлаар нь, өгөөмөр сайхан үгээр баяжуулан, амьдрал ахуйдаа
хэрэглэсээр хойч үедээ дамжуулах нь монгол хүн бүрийн нэг эрхэм зорилго байх ёстой.
.
Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг. Хүн төрөлхтний өвөг дээдэс ялангуяа
нүүдэлчид өөрсдийн өвөрмөц амьдралдаа тохирсон дээсэн бичгийг (олс, дээсийг янз
бүрээр зангидан үзүүр гогцоо гаргаж дохио болгон харилцаж байв) анхлан хэрэглэж
байсан байна. Монгол нутгаас олддог хадны янз бүрийн зураг, сүг дүрс нь манай нутаг
дээр аж төрөн сууж байсан ард түмний хөгжлийнх нь нэгэн үеийн бичгийн хэлбэр байсан
гэж хэлэх бүрэн үндэстэй. Цаашид энэ нь улам боловсронгуй болсоор авиа тэмдэглэх
үсэг болтлоо хөгжжээ. Монгол газар байсан эртний улсууд бүгд бичиг үсэгтэй байсан.
Хүннүчүүд хятадын дүрс бичгийг зарлиг тушаалд дарах тамга тэмдэг, газрын зураг
зэрэгт ашиглаж байсан тухай мэдээ бий. Мөн Хятанчууд X зуунд их, бага бичиг нэртэй
хоёр зүйл бичигтэй байсан байна.
Монголчууд түүхэн хөгжлийн явцдаа арав шахам бичиг үсэг зохион хэрэглэж иржээ.
I. Монгол бичиг. Олон нийтийн дунд “Хуучин монгол бичиг”, “Уйгаржин монгол
бичиг”, “Худам монгол үсэг” гэж нэрлэгддэг. Монгол үсгийг хэдрэгийн хэлбэрт
дулдуйдан зохиосон гэдэг домог яриа байдаг. Энэ бичиг угтаа финик бичгээс үүсэлтэй
бөгөөд түүнээс уламжилсан Арамей бичгийг согд нар авч, согдоос уйгур монголчууд
дам авсан нь тодорхой юм. Дээрээс нь доош нар зөв эргүүлэн бичдэг гарамгай сайн
3 | Хуудас