Page 2 - demo1
P. 2
Лекц 1
Монгол хэл, бичгийн хөгжил.
Монгол хэлний үүсэл, хөгжил.Хэл задрах, нийлэх үзэгдэл нь маш нарийн хэцүү бөгөөд
урт удаан хөгжлийн явцын үр дүнд буй болно. Түүхэн тодорхой нөхцөлд нэг хэлтэй
байсан ард түмэн эдийн засаг, улс төр, газар нутгийн байдлаас шалтгаалан бие биеэс
саланги оршин суух болсноос хоорондоо холбоогүй хэд хэдэн биеэ даасан хэлтэн болж
салах ёс бий. Ингэж нэг хэлнээс салбарлан гарсан хэлийг төрөл хэл гэнэ. Төрөл хэлнүүд
нь:
1.Авианы тогтолцоо
2. Үгийн бүтэц
3. Өгүүлбэрийн байгуулал
4. Үгсийн сангийн үндсэн үгсээрээ өөр хоорондоо нийтлэг шинжтэй байх бөгөөд
тэрхүү нийтлэг шинж нь тухайн хэлнүүдийнхээ салсан хугацаанаас шалтгаалан
харилцан адилгүй байна.
Хэлийг гарал үүслээр нь төрөл болгон ангилах оролдлогыг хамгийн анх Чехийн нэрт
сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Я.А.Коменский XVI зууны үед хийжээ. Мөн Оросын
суут эрдэмтэн И.М.Ломоносов Энэтхэг-Европын хэлийг төрөл болохыг баталсан бөгөөд
өнөөгийн дэлхийн …. орчим хэлийг 20-оод төрөл хэлэнд багтаан судалж байна.
” Хэл шинжлэлчид XVIII зууны тэргүүн хагасаас эхлэн Түрэг, Монгол, Манж Түнгүс
зэрэг хэлийг “Алтайн хэл хэмээн оршин суугаа газар нутгаар нь хамааруулан нэрийдэх
болжээ. Сүүлийн үед /XIX-XX зуун/ солонгос, япон хэлийг ч оруулах санал, судалгаа
гарч байна.
Төрөл хэлийг:
Ойрын төрөл хэл
Холын төрөл хэл хэмээн ангилдаг.
1 | Хуудас