Page 62 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 62

Судлаач  оюутан  илтгэл  бичиж  хурал,  тэмцээнүүдэд  оролцсоноор  суралцаж  буй
               сургуулийнхаа  оюутнууд,  багш  нар,  үе  тэнгийн  танил  болж  нэр  хүндтэй,  мэдлэг  ур
               чадвартай нэгэн хэмээн бусдад хүндлэгдэх болно.


               •           Ангийн болон Дипломын ажлын бэлтгэл болно;

               Оюутан сонгон суралцаж буй мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээний ажил хийснээр
               дипломын сэдвээ эртхэн олж төгсөхөөс өмнө бэлэн болгож гүйцэтгэх боломжтой.

               Эрдэм шинжилгээний илтгэл гэдэг бол оюутнууд тодорхой сэдвийн хүрээнд зорилго
               тавьж, цаг хугацаа зарцуулан, баримт нотолгоо үр дүнг агуулсан эрдэм шинжилгээний
               ажлын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл судлаач оюутан өөрийн санаа бодол, дэвшүүлэн
               тавьсан  асуудлаа  товч  тодорхой,  баримт  хэрэглэгдэхүүнтэй  бичин,  түүнийгээ  хурал
               тэмцээнүүдэд бусдад ойлгомжтой уран яруу илтгэж ярих үйл ажиллагааг нэгтгэн ойлгож
               болно.


               Эрдэм шинжилгээний  илтгэлд тавигдах нийтлэг шаардлага:

               •           Тодорхой нэг сэдэв сонгосон байна;

               •           Албан ёсны удирдагч багштай байна;


               •           Үнэн зөв аргачлалтай, судалгаатай байна;

               •           Тулгуур ухагдахууныг оновчтой тодорхойлсон;

               •           Мэдлэгийн ямар нэг хүрээнд хамааралтай;

               •           Утга гүн, сэтгэлд зохистой;

               •           Учир шалтгааны дараалал сайтай;


               •           Шинжлэх ухааны тогтсон нэр томьёог зөв хэрэглэсэн;

               •           Найруулгын тэгш хэмтэй;

               •           Өмнөх шинжилгээний баримтыг түүхчлэн авч үзсэн;

               •           Хоёрдмол салаа утгагүй;

               •           Эшлэл зүүлтийг хийсэн байх;


               •           Үг илүүц давтаагүй, дагавар нөхцөлийг зөв хэрэглэсэн;

               •           Зөв бичгийн дүрмийн алдаагүй;

               •           Үгээ зөв оновчтой сонгосон;

               •           Эмх цэгцтэй товч байх;


               •           Энгийн ойлгомжтой

               •           Тодорхой дүгнэлттэй байна гэх мэт байж болно.


                                                                                                       61
   57   58   59   60   61   62   63