Page 61 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 61
Их дээд Сургуулиудын багш, удирдлагууд оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг
хянаж, хэлэлцэх, хооронд нь өрсөлдүүлж, урамшуулах зорилготой ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ бага хурлуудыг жил бүр олон тоогоор зохион байгуулдаг. Энэ нь
оюутнуудыг эрдэм шинжилгээний ажил хийх дур сонирхлыг нь хөдөлгөдөг ч цөөн
тооны чадварлаг оюутны талбар болоод л өнгөрдөг тал бий. Шантрахгүйгээр улам
өөрийгөө дайчлах хэрэгтэй.
Эрдэм шинжилгээний илтгэлд оролцсоны ач холбогдол
Эрдэм шинжилгээний ажлыг оюутнууд өөрсдөө сонирхон, бие даан судалгааны арга
барилд суралцаж илтгэл бичиж, их дээд сургуулиудын хооронд, олон улсын оюутны
эрдэм шинжилгээний хуралд тогтмол оролцсоноор олон давуу талыг өөртөө тусгах
боломжтой билээ. Учир нь эрдэм шинжилгээний илтгэл зөвхөн шинжлэх ухааныг
төдийгүй судлаач оюутныг давхар хөгжүүлж байдаг онцлогтой юм.
• Судалгааны арга зүйг эзэмшинэ;
Байгаль, нийгмийн олон асуудлыг нээн илрүүлж, учир холбогдлыг нь таньж мэдэх
чадвартай болно.
• Найруулан бичих чадвар сайжирна;
Эрдэм шинжилгээний илтгэл бичсэнээр найруулан бичих чадвар дээшилдэг, учир нь
найруулан бичих чадвар онолын мэдлэгээс илүү практикаас урган гарч сайжирдаг
онцлогтой юм.
• Илтгэх ур чадвар дээшилнэ;
Оюутны эрдэм шинжилгээний хуралд оюутан судлаач тогтмол илтгэл тавьж
хэлэлцүүлснээр өөрийн илтгэх ур чадвар нь дээшилнэ. Илтгэх ур чадвараа дээшлүүлэх
олон арга зам байдаг ч хамгийн шилдэг арга бол тайзан дээр өөрийнхөө эрдэм
шинжилгээний ажлыг илэрхийлэх боломж юм.
• Өөрийн гэсэн зорилготой болно;
Оюутан судлаачид илэрдэг хамгийн чухал шинж бөгөөд тухайн оюутан өөрөө
судалгааны ажилд дур сонирхолтой болохоос гадна өөрийн гэсэн зорилготой хүсэл
мөрөөдөлтэй болно.
• Хөдөлмөрч идэвх зүтгэлтэй болно;
Судлаач оюутан эрдэм шинжилгээний илтгэл тогтмол бичиж хурал тэмцээнд
оролцсоноор хийж буй ажилдаа шургуу, хөдөлмөрч, идэвх зүтгэлтэй дайчин хандахаас
гадна аливаа зүйлд өөрийгөө дайчилдаг болно.
• Багаар ажиллаж сурна;
Эрдэм шинжилгээний ажлыг оюутан судлаач ганцаараа болон баг хамт олноороо
хамтран хийдэг учраас судлаачид давхар бие биетэйгээ ойлголцож нөхөрлөж, багаар
ажиллаж сурах давуу талтай юм.
• Олны дунд нэр хүндтэй болно;
60